2025 оны Япон сангийн хөтөлбөрийн бүртгэл эхэллээ

2024/10/23
 2025 оны Япон сангаас хэрэгжүүлэх дараах хөтөлбөрүүдийн бүртгэл эхэллээ. Бүртгэлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулга/guidelines/-аас уншиж танилцана уу. Уг танилцуулгыг Япон сангийн цахим хуудас-наас гадна Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвийн номын сангаас үзэж танилцах боломжтой.
  Мөн өргөдлийг Япон сангийн бүртгэлийн цахим хуудас-аар дамжуулан хүлээн авч байна. Доорх хөтөлбөр тус бүрт татах холбоос (download page) байх ба түүнээс татаж авсан өргөдөл, бусад шаардлагатай бичиг баримтыг бөглөсний дараа файлаар нь бүртгэлийн хугацаа дуусахаас өмнө уг цахим хуудаст байршуулна уу.

Монголоос бүртгүүлж болох хөтөлбөрүүд

I Art and Cultural Exchange /Соёл, урлагийн салбар дахь хөтөлбөр/
  • Exhibitions Abroad Support Program /Японы соёл, урлагийн үзэсгэлэн гаргахад үзүүлэх дэмжлэг/
  • Support Program for Translation and Publication on Japan /Орчуулга болон орчуулгын ном хэвлэн гаргахад үзүүлэх дэмжлэг/
 
II Japanese-Language Education Overseas /Гадаад улс дахь япон хэлний боловсрол, сургалтын баазыг сайжруулах хөтөлбөр/
  • Support Program for Organizations in Japanese-Language Education (Grants) /Япон хэлний боловсролын байгууллагад үзүүлэх дэмжлэг/
  • Support Program for Organizations Providing Japanese-Language Education for Living and Working (Grants)/ Япон Улсад ажиллаж, амьдрах хүмүүст зориулсан япон хэлний сургалтын байгууллагад үзүүлэх дэмжлэг/ Бүртгэл нь бусад хөтөлбөрөөс ялгаатай тул уг аргачлалыг энэхүү хуудсаар орж үзнэ үү
  • Training Program for Teachers of the Japanese Language /Япон хэлний багшийн сургалт/
  • Program for Specialists in Cultural and Academic Fields /Мэргэжлийн япон хэлний сургалт (Соёл, эрдэм шинжилгээний салбарын мэргэжилтнүүдэд зориулсан сургалт)/
 
III Japanese Studies Overseas and Intellectual Exchange /Япон судлал, эрдэм шинжилгээний солилцоо, харилцаа холбоо үүсгэх хөтөлбөр/
  • Grant Program for Japanese Studies Projects /Япон судлаач нарт үзүүлэх дэмжлэг/
  • Japan Foundation Japanese Studies Fellowship Program /Япон судлалын төслүүдэд үзүүлэх дэмжлэг/
 
  1. Бүртгүүлэх аргачлал
 Япон сангийн бүртгэлийн цахим хуудас-т шинэ хаяг үүсгэн, тухайн хөтөлбөрийнхөө шаардлагатай бичиг баримтыг бүртгэлийн хугацаа дуусахаас өмнө файлаар нь тус цахим хуудаст байршуулна уу.
Дээрх хөтөлбөрийн “Support Program for Organizations Providing Japanese-Language Education for Living and Working (Grants)” нь бүртгэлийн хувьд бусдаасаа ялгаатай байдаг тул уг аргачлалыг энэхүү хуудсаар орж үзнэ үү.
 
  1. Лавлагаа
 Хөтөлбөр тус бүрийн товч мэдээлэл, бүртгүүлэх шалгуур, өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа нь дээрх линк тус бүр дээр тодорхой бичигдсэн байгаа бөгөөд хэрэв бүртгэл, өргөдлийн бичиг баримттай холбоотой тодруулах зүйл байвал юуны өмнө “Бүртгэл, бүртгүүлэх эрх, анхаарах зүйлс (Япон сангийн албан ёсны хуудас)”-ийг уншиж танилцана уу. Бусад тодорхойгүй зүйл байвал тус ЭСЯ-ны Соёл, мэдээллийн хэлтсээс тодруулна уу.