Монгол, Японы “Ёс жудаг” уран бичвэрийн үзэсгэлэн нээгдлээ

2025/9/13
1 Элчин сайд М.Игавахара мэндчилгээ дэвшүүлэв
2 Элчин сайд М.Игавахара зүүн гар талаас Элчин сайд Б.Баярсайхан, Соёлын элч Э.Ариунболд, Японы ёс жудаг нийгэмлэгийн тэргүүн Н.Ито нарын хамт
      9 дугаар сарын 10-ны өдөр Монгол Улсаас Япон Улсад суугаа ЭСЯ-наас Японы “Шицүкэно кай ёс зүйн нийгэмлэг”, Чингис Хаан Үндэсний музей, МУ-ын Соёлын элч Э.Ариунболд нар хамтран зохион байгуулсан “Ёс жудаг” уран бичвэрийн үзэсгэлэнгийн нээлт Чингис Хаан үндэсний музейд боллоо.
      Элчин сайд М.Игавахара мэндчилгээ дэвшүүлэхдээ, Японы Цог Жавхлант Эзэн Хаан, Эрхэм Дээд Хатны айлчлал амжилттай өндөрлөж, Осака-Кансай экспо дахь Монгол үндэстний өдөрлөг олон хүний анхаарлыг татан, улмаар хоёр талын сонирхол нэмэгдэж буй энэ цаг үед уг үзэсгэлэн болж байгаа нь хоёр орны харилцаа улам өргөжин хөгжихөд түлхэц болохыг онцлоод, дараа нь үзэсгэлэнг үзэж сонирхон, хүмүүстэй яриа өрнүүллээ.
      Тус үзэсгэлэн Чингис Хаан Үндэсний музейд 9 дүгээр сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ.
3 Монгол уран бичлэгийн үзүүлбэр
4 Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр