Элчин сайд М.Игавахара Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд бараалхав
2025/1/17

1 дүгээр сарын 10-ны өдөр, Элчин сайд М.Игавахара Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд бараалхаж, Япон Улсын Засгийн газрын зүгээс Монгол Улсад иений хөнгөлөлттэй зээлийг эргэн сэргээхээр шийдвэрлэснийг уламжлав.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уг шийдвэрийг талархан хүлээн авсан бөгөөд Чингис хаан олон улсын нисэх буудлын өргөтгөл зэрэг Монгол Улсын хөгжилд чухал дэд бүтцийн бүтээн байгуулалтад уг иений хөнгөлөлттэй зээлийг ашиглах тал дээр хоёр тал санал нэгдэв.
Түүнчлэн хоёр орны улс төр, эдийн засаг, иргэд хоорондын харилцааны хөгжил болоод “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх тусгай стратегийн түншлэл”-д тулгуурласан хамтын ажиллагааны талаар өргөн хүрээтэй санал бодлоо солилцов.