Ажилтан сонгон шалгаруулж авна. (Элчин Сайдын Өргөөний ажилтан (Зөөгч, үйлчлэгч))

2024/8/28
Япон улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын яам нь Элчин Сайдын өргөөнд ажиллах 1 хүн сонгон шалгаруулж авна.
 
Тавигдах шаардлага
  1. Ажлын ерөнхий агуулга
Элчин сайдын өргөөнд зочин хүлээн авч үйлчлэх, түүний бэлтгэл ажил (ачаа бараа зөөх гэх мэт хүч шаардсан ажил мөн хамаарна) болон өргөөний эд ахуйг хариуцан, цэвэрлэгээ цэвэр цэмцгэр байдлыг хангах ажилтан
 
  1. Ажлын цаг
●Даваа-Баасан /Нийтийн баярын өдөр, бусад амралтын өдрүүдэд амарна./
●09:00-17:45 /Үдийн амралт 1 цаг, 13:00-14:00 /
●Амралтын өдрүүд, оройн цагаар ажиллах тохиолдол гарна.
  1. Цалин
●Цалинг ЭСЯ-ны дүрмийн дагуу тогтооно. Боловсролын түвшин, ажлын туршлагыг харгалзан үзэх бөгөөд цалинг сар бүр олгоно.
●Нийгмийн даатгалд хамрагдах бөгөөд цалингийн нэмэгдэл, шагнал цалин, ээлжийн амралт, илүү цагийн хөлстэй.
 
  1. Тавигдах шаардлага
● Монгол улсын иргэн
● Ресторан, Зочид буудалд ажиллаж байсан туршлагатай, үйлчилгээний ажилд мэргэшсэн /тус ЭСЯ-нд шууд ажиллаж чадахуйц туршлага, чадвар бүхий зөөгч, үйлчлэгч ажилтан байх шаардлагатай/
● Бие, сэтгэцийн хувьд эрүүл
● Япон, Монгол улс болон бусад улсад хэрэг зөрчилд холбогдож байгаагүй
● Ажлын цагаас гадуур, илүү цагаар ажиллах боломжтой байх
 
  1. Сонгон шалгаруулалт
/1/ Бичиг баримтын бүрдүүлэлт
/а/ Анкет (Загвар харгалзахгүй бөгөөд гэрийн хаяг, овог нэр, хүйс, төрсөн он сар өдөр, нас, боловсролын түвшин, ажил эрхэлсэн байдал, гэр бүлийн байдал зэргийг тодорхой бичихийн дээр 4см х 3см хэмжээтэй цээж зургийг хавсаргасан байна.)
/б/ Иргэний үнэмлэхний хуулбар
/в/ Сүүлд төгссөн сургуулийн диплом, үнэмлэхний хуулбар
/г/ Бусад эзэмшсэн мэргэжлийн үнэмлэх, сертификатын хуулбар
/2/ Бичиг баримт ирүүлэх хугацаа
9-р сарын 13-ны /Баасан/ 17:00 цаг хүртэл ЭСЯ-ны төв хаалганы Харуулын хэсэгт авчирч өгнө. /шуудангаар бичиг баримт хүлээн авахгүй./ Дугтуйг “өргөөний ажилтан” гэж хаяглах.
 
  1. Сонгон шалгаруулалтын хуваарь
Ярилцлагын шалгалт: 9-р сарын дундаас сүүл хүртэлх хугацаанд явагдана.
● Зөвхөн тэнцсэн хүмүүс рүү холбоо барьж, дараагийн шалгаруулалтын тухай дэлгэрэнгүй мэдэгдэнэ. Тэнцээгүй тохиолдолд мэдэгдэхгүй.
 
  1. Ажилд орох хуваарь
2024 оны 10-р сараас хойш
 
  1. Холбогдох утас
Японы ЭСЯам, Санхүүгийн хэлтэс, утас: 320-777 (д.д-101,104,102)