Хаврын “Японд суралцах тухай мэдээллийн яармаг 2024” болов
2024/4/25


4 дүгээр сарын 20-ны өдөр Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвд тус төвөөс зохион байгуулсан хаврын “Японд суралцах тухай мэдээллийн яармаг 2024” болж өндөрлөлөө. Японы ЭСЯ-наас Япон Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн талаар танилцуулж, мэдээллийн булангаар дамжуулан ирсэн хүмүүсийн асуултад хариулт өглөө.
Энэ үеэр Японд суралцах хүсэл, эрмэлзэлтэй 600 орчим оюутан, залуус тус яармагийг зорин ирж, сонирхсон мэдээлэлтэйгээ танилцлаа.
Энэ үеэр Японд суралцах хүсэл, эрмэлзэлтэй 600 орчим оюутан, залуус тус яармагийг зорин ирж, сонирхсон мэдээлэлтэйгээ танилцлаа.
