2 дахь удаагийн “Тайшо-Кото Монголд” наадам зохион байгуулагдав
2024/3/22

3 дугаар сарын 22-ны өдөр тус яамны нарийн бичгийн дарга Ё.Ито Төв аймгийн Сэргэлэн сумын Соёлын төвд болсон 2 дахь удаагийн “Тайшо-Кото Монголд” наадмын нээлтийн ёслолд оролцов.
Тус наадмыг 2015 оноос эхлэн Монголд Тайшо-Кото хөгжмийг сурталчлан таниулах үйл ажиллагааг явуулж ирсэн “Жэй-Эм” сургалтын төв, энэ жил 100 жилийн ойгоо угтаж буй Төв аймгийн Сэргэлэн сум хамтран зохион байгуулсан бөгөөд ЭСЯ дэмжин оролцлоо. Энэ удаагийн хөгжмийн наадамд Улаанбаатар хотоос гадна Архангай, Өвөрхангай, Дархан-Уул, Орхон, Хөвсгөл, Дорнод, Төв аймгийн 100 орчим хүүхдүүд оролцож, сурсан эрдмээ үзүүллээ.
Түүнчлэн Тайшо-Кото хөгжмийг олон улсад түгээн дэлгэрүүлэх үйлсэд олон жил хувь нэмрээ оруулж буй "Кингэн" компаний захирал Канеко Хидэки, мөн “Нийгата Монголыг холбох гүүр” төслөөр Нийгата мужийн их сургуулийн оюутнууд Японоос ирж оролцон, идэвхтэй соёлын солилцоо өрнүүллээ.