Элчин сайд Х.Кобаяши нутаг буцахын өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Ухнаагийн Хүрэлсүхэд бараалхав

2023/11/22
Элчин сайд Х.Кобаяши Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён У.Хүрэлсүхтэй гар барьж буй
Элчин сайд Х.Кобаяши Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён У.Хүрэлсүхтэй ярилцаж буй
             11 дүгээр сарын 20-ны өдөр Элчин сайд Х.Кобаяши нутаг буцах болсонтой холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Ухнаагийн Хүрэлсүхэд бараалхав.
            Элчин сайд Х.Кобаяши хэлэхдээ, шинэ төрлийн коронавирусын халдвар дэлхий даяар тархаж хүнд хэцүү цаг үе тохиосон хэдий ч 2022 онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг угтаж Япон, Монголын харилцааг улам бэхжүүлэхийн төлөө ажиллаж чадсандаа баяртай байгаагаа илэрхийлээд Монголын төр засаг, ард түмний бүхий л талын дэмжлэгт талархаж байгаагаа илэрхийлэв.
 
    Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ
  1. Өнгөрсөн онд хоёр орны харилцаа “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх тусгай стратегийн түншлэл” болон хөгжиж тус түншлэлийн төлөөх үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулсан зэрэг хоёр орны харилцаа шинэ шатанд гаргасан явдалд талархалтай байна.
  2. Элчин сайд Х.Кобаяшигийн хоёр орны найрамдалт харилцааг бэхжүүлэхэд оруулсан онцгой хувь нэмэр, хичээнгүй зүтгэлийг үнэлж “Алтан гадас” төрийн одонгоор шагнав.
  3. Нутаг буцсаны дараа ч гэсэн Япон, Монголын харилцааг бэхжүүлэхэд олон талаар дэмжлэг үзүүлэхийг хүсэж байгаагаа илэрхийлсэн юм.
   
Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён У.Хүрэлсүх “Алтан гадас” төрийн одонг гардуулж буй
Дурсгалын зураг