Төрийн ордон болон МУИС-д “ЖАЙКА” Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Нийгмийн хамгааллын салбарын ахлах зөвлөх Накамүра Шинтаро лекц танилцуулав.

2023/6/8
Төрийн ордонд зохион байгуулсан мэргэжилтэн Накамүрагийн лекц
Элчин сайд Х.Кобаяши Төрийн ордонд зохион байгуулагдсан лекцийг нээн мэндчилгээ дэвшүүлэв.
  5 дугаар сарын 29-ний өдөр Монгол Улсын Их Хурлын Тамгын Газар болон “ЖАЙКА”-гийн хамтарсан “Нийгмийн даатгалын багц хуулийн төслийн хүрээнд олон улсын туршлагаас суралцах нь” сэдэвт лекц Төрийн ордонд зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин, УИХ-ын гишүүн Б. Жаргалмаа, УИХ-ын гишүүн С.Ганбаатар, УИХ-ын гишүүн Б.Бейсен болон бусад холбогдох салбарын төлөөлөл болох 40 орчим хүн оролцов.
  Элчин сайд Х.Кобаяши мэндчилгээний үгэндээ дэлхийд хамгийн өндөр насжилттай нийгэм болох Япон Улсын туршлагын талаарх лекц нь Монгол Улсад нийгмийн хамгааллын тогтвортой, зохистой тогтолцоог бий болгоход өчүүхэн ч атугай хувь нэмэр болно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв. Мэргэжилтэн Накамүра нь лекцийн үеэр нийгмийн хамгааллын бодлогыг боловсруулахад урт хугацааны хэтийн төлөв чухал бөгөөд хэдэн арван жилийн дараах хүн амын өөрчлөлт гэх мэт урьдчилан таамаглах боломжтой хүчин зүйлсийг харгалзан үзэх нь ач холбогдолтой гэдгийг тайлбарлав.
 
  Мөн 5 дугаар сарын 29-ний өдөр, МУИС-д “ЖАЙКА”-гийн мэргэжилтэн Накамүра "Нийгэм-Эдийн засгийн өөрчлөлт ба нийгмийн даатгал: Японы туршлагаас суралцахуй" сэдэвт тусгай лекц танилцуулж, оюутнууд болон холбогдох төлөөлөл оролцлоо.
МУИС-д зохион байгуулсан мэргэжилтэн Накамүрагийн лекц