МУИС болон Төрийн ордонд Японы Олон Улсын Их сургуулийн Олон улсын бизнесийн судалгааны тэнхимийн дэд профессор Г.Фүнабаши лекц тавив.
2023/5/24
МУИС-д зохион байгуулсан Японы Олон Улсын Их сургуулийн Олон улсын бизнесийн судалгааны тэнхимийн дэд профессор Г.Фүнабашигийн лекц
Элчин сайд Х.Кобаяши МУИС-д зохион байгуулсан лекцийг нээн мэндчилгээ дэвшүүлэв.
5 дугаар сарын 15-ны өдөр, Японы Олон Улсын Их сургуулийн Олон улсын бизнесийн судалгааны тэнхимийн дэд профессор Г.Фүнабаши “Японы аж үйлдвэрийн хөгжил ба Япон маягийн менежмент” хэмээх сэдвээр МУИС-д лекц тавив. Тус арга хэмжээнд Элчин сайд Х.Кобаяши, МУИС-ийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн захирал Б.Баяртогтох болон “ЖАЙКА”-гийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Ш.Танака нарын хамт оролцсон бөгөөд тэрээр мэндчилгээний үгэндээ Япон Улс нь “Хүн” болон “Технологи”-ийг хамгийн том нөөцөө болгон, дайны дараа тогтворгүй олон улсын нөхцөл байдал дунд дэлхийд 2-рт эрэмбэлэгдэх их гүрэн болж сэргэн хөгжиж чадсан түүхээс Монгол Улс суралцаж, цаашдын хөгжил дэвшилийн замдаа сургамж болгон ашиглахыг хүсэж байгаагаа илэрхийлэв.
Мөн, 5 дугаар сарын 16-ны өдөр, УИХ-ын тамгын газар болон “ЖАЙКА” хамтран төрийн ордонд зохион байгуулсан арга хэмжээнд “Японы аж үйлдвэрийн хөгжил ба жижиг дунд үйлдвэр” хэмээх сэдвээр дэд профессор Г.Фүнабаши илтгэл тавив. Тус илтгэлд УИХ-ын дарга Г.Занданшатар, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Т.Энхтүвшин болон холбогдох салбарын төлөөлөл 100 орчим хүн оролцлоо.

Төрийн ордонд зохион байгуулсан Японы Олон Улсын Их сургуулийн Олон улсын бизнесийн судалгааны тэнхимийн дэд профессор Г.Фүнабашигийн лекц
Төрийн ордонд зохион байгуулсан лекц