Япон Улсын Засгийн газраас энэ онд одон гардах гадаад иргэдийн нэрсийг зарлав

2023/4/29
1 ШУА-ны Палеонтологийн төвийн захирал асан Р.Барсболд
2 Япон Улсын ЭСЯ-ны ажилтан асан П.Чинзориг
      4 дүгээр сарын 29-ний өдөр Япон Улсын Засгийн газар 2023 оны хаврын одон гардах гадаад иргэдийн нэрсийг зарласан бөгөөд Монгол Улсаас академич Ринчений Барсболд болон ноён Пунцагноровын Чинзориг нар багтсан байна.
 
  • Ринчений Барсболд
ШУА-ны Палеонтологийн төвийн захирал асан
 
ШУА-ны Палеонтологийн төвийн захирал асан Р.Барсболд нь ЗХУ-д геологийн мэргэжлээр суралцаж, Монгол Улсын ШУА-д олон жил судлаачаар ажилласан дэлхийн хэмжээний палеонтологийн судалгааны тэргүүний эрдэмтэн юм.
Япон орон даяар явагдсан “Монголын үлэг гүрвэлийн үзэсгэлэн”-г гаргахад хамтран ажиллаж, Японы судалгааны байгууллага, судлаачидтай хамтарсан судалгаа явуулах зэргээр дамжуулан хоёр орны эрдэм шинжилгээний харилцааны хөгжил болон хоёр орны иргэдийн харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд томоохон хувь нэмэр оруулсан.
 
Одонгийн төрөл: “Мандах нар” одонгийн “Сарнай цэцэг бүхий Алтан туяа” зэрэглэлийн одон
Оруулсан хувь нэмэр: Япон, Монголын хооронд эрдэм шинжилгээний харилцаа, харилцан ойлголцолыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулсан
 
  • Пунцагноровын Чинзориг
Япон Улсын ЭСЯ-ны ажилтан асан
 
Япон Улсын ЭСЯ-ны ажилтан асан Пунцагноровын Чинзориг нь 1996 оноос 2022 он хүртэл тасралтгүй 26 жил Япон Улсын ЭСЯ-д ажиллаж, тус ЭСЯ-ны үйл ажиллагааг бүрэн дүүрэн хангаж, Япон, Монголын харилцааг хөгжүүлэхэд томоохон хувь нэмрээ оруулсан.
 
Одонгийн төрөл: “Ариун эрдэнийн” одонгийн “Мөнгөн туяа” зэрэглэлийн одон
Оруулсан хувь нэмэр: Япон Улсын ЭСЯ-ны үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулсан