Японы төрийн бус байгууллагуудтай хамтран хэрэгжүүлдэг буцалтгүй тусламжийн “Хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь-2” төслийн 3 дахь шат хэрэгжиж эхэллээ
2023/4/6

2023 оны 3 дугаар сарын 23-ны өдөр, Япон Улсын Засгийн газраас японы төрийн бус байгууллагуудтай хамтран хэрэгжүүлдэг буцалтгүй тусламжийн “Хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь-2” төслийн туршлага солилцох уулзалт болж 2 дахь жилийн үйл ажиллагааны үр дүнг танилцуулав.
Японы Хүүхдийг Ивээх Сан 2021 оноос хэрэгжүүлж эхэлсэн уг төслөөр дамжуулан зорилтот бүлгийн хүүхдүүдийг суурь боловсрол эзэмших 9 жилийн хугацаанд, боловсролд тэгш хүртээмжтэй хамруулах тогтолцоог бэхжүүлэхийн тулд нийслэлийн болон орон нутгийн 16 сургуульд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.
1.Зорилтот бүлгийн 4-5 дугаар ангийн сурагчдыг дунд ангид дэвшин суралцахад дэмжлэг үзүүлэх
2.Зорилтот бүлгийн хүүхдүүдийг дунд ангид суралцах орчныг бүрдүүлж, багш сурган хүмүүжүүлэгчдийн чадавхыг бэхжүүлэх
3.Өсвөр насны хүүхдүүдийн биеийн эрүүл мэнд, сэтгэл зүй, боловсрол эзэмшихэд нь дэмжлэг үзүүлэх болон боловсролд тэгш хамруулах талаар эцэг эх, асран хамгаалагчдад сурталчлан таниулах
4.Төслийн үр дүнд амжилттай хэрэгжсэн загвар, үйл ажиллагааг сурталчлах, тэгш хамруулан сургах боловсролын төрийн бодлогод тусгах
Энэхүү уулзалтын үеэр БШУ-ны яамны Тэгш хамран сургалт, бодлогын удирдлага, зохицуулалт хариуцсан мэргэжилтэн А.Саруул төсөл хэрэгжиж буй сургууль болон аймгийн боловсролын газраас тавьсан илтгэлийг сонсоод “Төслийн 2 дахь жилийн үйл ажиллагаа нь зорилтот сургуулиудад тэгш хамран сургах хөтөлбөрийн хэрэгжүүлэхэд хангалттай дэмжлэг үзүүлж чадсан байна” хэмээв.
2023 оны 3 дугаар сараас хэрэгжих төслийн 3 дахь жилд дараах үйл ажиллагааг явуулахаар төлөвлөж байна.
Үүнд:
-Багш сурган хүмүүжүүлэгчдэд чиглэсэн сургалтын агуулгыг сайжруулах, төслийн үр дүнг бусад түнш сургуулиудад түгээн дэлгэрүүлэх
-Иргэд болон эцэг эх, асран хамгаалагчдад хандсан сурталчлан таниулах үйл ажиллагааг орон даяар өрнүүлэх
-Төслийг хэрэгжүүлэх явцад гарсан үр дүн, сургамжид үндэслэн төслийн тогтвортой байдлыг хангах, холбогдох байгууллагын төлөвлөөгөө болон төрийн бодлогод тусгах
Төслийн хэрэгжих хугацаа: 2023.03.30-2024.03.29
Төслийн 3 дахь жилд олгогдох санхүүжилтийн дүн: 85,066,847 иен
Японы төрийн бус байгууллагатай хамтран хэрэгжүүлдэг буцалтгүй тусламж гэдэг нь : Хөгжиж буй улс орнууд болон бүс нутагт Японы ТББ-аас хэрэгжүүлж буй нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх төсөл хөтөлбөрүүдэд Япон Улсын засгийн газар хөрөнгө санхүү олгох тогтолцоо юм.
Туршлага солилцох уулзалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Японы Хүүхдийг Ивээх Сангийн дараах холбоосноос үзнэ үү
https://www.savethechildren.mn/en/post/1356