“9 дэх удаагийн япон хэлний уран илтгэлийн тэмцээн” зохион байгуулагдав

2023/3/14
Элчин сайд Х.Кобаяши мэндчилгээ дэвшүүлж буй нь
Дурсгалын зураг
  3 дугаар сарын 4-ний өдөр, Монгол-Японы Залуучуудын Хамтын Ажиллагааг Дэмжих Төв (тус ЭСЯ дэмжигч байгууллагаар оролцсон) “9 дэх удаагийн япон хэлний уран илтгэлийн тэмцээн”-ийг зохион байгуулав.
  Элчин сайд Х.Кобаяши нээлтийн үеэр хэлсэн үгэндээ Монгол-Японы Залуучуудын Хамтын Ажиллагааг Дэмжих Төв нь хоёр орны ирээдүйг залгамжлан авч явах залуучуудын боловсролд олон жилийн турш хувь нэмрээ оруулж ирснийг үнэлэн Гадаад хэргийн сайдын өргөмжлөл хүртсэнийг танилцуулахын хамт Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиосон өнгөрсөн жилийг эргэн харж, ирэх 50 жилийн эхлэл болгон залуучуудын оролцоотой зохион байгуулагдсан энэхүү уран илтгэлийн тэмцээний ач холбогдлыг онцлон тэмдэглэв.
  Энэ удаагийн тэмцээн нь “Амлалт” сэдвээр зохион бичлэгийн болон ярилцлагын шалгалтыг давсан 10 оролцогчид өдөр тутам хичээж сурсан эрдэм мэдлэгээ дайчлан өвөрмөц өнгө аясаар бялхсан уран илтгэл тавилаа.
  Энэхүү тэмцээнээр дамжин Монгол дахь япон хэлний боловсрол, хүний нөөцийн хөгжил цаашид улам бүр урагшлан хөгжинө гэдэгт итгэлтэй байна.