Сэлэнгэ аймаг дахь “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөр
2023/3/2

3 дугаар сарын 2-ны өдөр, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын өргөөнд Япон Улсын Засгийн газрын 2022 оны “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих “Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Ерөнхий боловсролын 1-р сургуулийн засварын төсөл”-ийн буцалтгүй тусламжийн гэрээнд Элчин сайд Х.Кобаяши болон Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж нар гарын үсэг зурав. Уг ёслолын арга хэмжээнд Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам оролцлоо.
Мөн Засаг дарга Н.Лхагвадорж, Сэлэнгэ аймгийн ирээдүй болох хүүхдүүдэд тав тухтай орчин бүрдүүлж, боловсролын салбарт чухал дэмжлэг үзүүлсэн Японы ард түмэнд талархал илэрхийлье хэмээв.
Уг төслийн хүрээнд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Ерөнхий боловсролын 1-р сургуулийн цэвэр бохир усны шугам, ариун цэврийн өрөө, цахилгаан монтажийн засварын ажлууд хийгдэж тус сургуульд эрүүл, аюулгүй сургалтын орчныг бүрдүүлэх юм.
Япон Улсын Засгийн газар нь Монгол Улсад 1990 оноос өнөөдрийг хүртэл 33 жилийн турш “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ удаагийн төсөл нь Өвсний үндэс буцалтгүй тусламжийн 590 дэх Сэлэнгэ аймагт хэрэгжих 26 дахь төсөл болж байгаа бөгөөд төслийн санхүүжилтийн дээд хязгаар нь 201,890 ам.доллар (684,231,715 орчим төгрөг) юм.