Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки “Япон Монголын дипломат харилцаа үүсэж хөгжсөн 50 жилийн түүх, хэтийн төлөв” хүндэтгэлийн лекц уншив
2022/12/9

12 дугаар сарын 8-ны өдөр, Элчин сайд Х.Кобаяши Монгол Улсын Их сургуульд “Япон Монголын дипломат харилцаа үүсэж хөгжсөн 50 жилийн түүх, хэтийн төлөв” сэдвээр хүндэтгэлийн лекц уншив.
Уг лекцийг Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой болон МУИС үүсгэн байгуулагдсаны 80 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Их сургууль зохион байгуулсан бөгөөд үүнд оюутнууд, төгсөгчид, багш нар зэрэг нийт 100 гаруй хүн оролцов. Лекцийн үеэр Элчин сайд Х.Кобаяши Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоохоос өмнөх харилцаанаас өгсүүлээд өнөөдрийг хүртэлх түүхийг эргэн харж, 50 жилийн ой ач холбогдолтой болохыг дахин баталж цаашид хоёр орны харилцааг улам бүр хөгжүүлэхэд чухал салбарын нэг болох Монголын аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх талаарх санал бодлоосоо хуваалцлаа. Лекцийн дараа оюутнуудын идэвхтэй асуултад хариулт өгч “Япон, Монголын залуу үеийнхэн Та нар олон улсын хамтын нийгэмлэгийн энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөө хамтран ажиллаж хувь нэмрээ оруулна хэмээн найдаж байна” хэмээв.