2022 оны намрын Гадаад иргэдэд одон гардуулах тухай
2022/11/3
11 дүгээр сарын 3-ны өдөр, Япон Улсын Засгийн газраас 2022 оны намрын одон гардуулах Гадаад иргэдийн нэрсийн жагсаалтыг зарлалаа. Монгол Улсаас уг одонг Цэдэндамбын Батбаяр болон Цэдэндэмбэрэлийн Пүрэвсүрэн нар хүртэх болов.
●Цэдэндамбын Батбаяр
ГХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын захирал асан, Монгол дахь Япон судлалын нийгэмлэгийн тэргүүн
- Одонгийн төрөл: “Мандах нар” одонгийн “Хүзүүний тууз бүхий Алтан туяа” зэрэглэлийн одон
- Оруулсан хувь нэмэр: Дипломат харилцаа, эрдэм шинжилгээний салбар дахь Япон, Монголын хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулсан
●Цэдэндэмбэрэлийн Пүрэвсүрэн
Монгол Улсын Эрдмийн их сургуулийн сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал асан, Хүмүүнлэгийн их сургууль магистр, докторын сургалтын албаны захирал асан
- Одонгийн төрөл: “Мандах нар” одонгийн “Сарнай цэцэг бүхий Алтан туяа” зэрэглэлийн одон
- Оруулсан хувь нэмэр: Япон, Монголын эрдэм шинжилгээний харилцаа, харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулсан

