“Япон-Монгол 50 жил” Хөлбөмбөгийн нөхөрсөг тоглолт зохион байгуулагдав

2022/10/18
Дурсгалын зураг
Тоглолтын үеэр
  10 дугаар сарын 5-ны өдөр, Япон Улс Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Монголын Хөлбөмбөгийн Холбооноос санаачлан хэрэгжүүлсэн “Япон-Монгол 50 жил” хөлбөмбөгийн нөхөрсөг тоглолт МХБХ-ны төв талбайд зохион байгуулагдлаа.
  Нээлтийн үеэр Элчин сайд Х.Кобаяши хэлсэн мэндчилгээндээ “Өнөөдрийн тоглолт нь хөлбөмбөгийн үзүүштэй болоод сонирхол татахуйц өнгө төрхийг олон хүнд хүргэхээс гадна спортоор дамжуулан хоёр орны найрсаг харилцааг улам гүнзгийрүүлэх завшаан болоосой гэж хүсэж байна” хэмээн онцлов.
  Энэхүү нөхөрсөг тоглолт нь Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жил, хоёр орны хүүхэд залуучуудын найрамдал, солилцооны жилийн хүрээнд болж буйгаар онцлог бөгөөд энэ үеэр Монголын эрэгтэй шигшээ багийн дасгалжуулагч Оцүка Ичиро тэргүүтэй Монголд оршин суугаа япон иргэд, Японы ЭСЯ-ны ажилтнууд, гэр бүлийнхэнээс бүрдсэн баг Монголын хөлбөмбөгийн 18 хүртэлх насны охидын шигшээ багтай, харин Монголын мэргэжлийн хөлбөмбөгийн лиг “Моби Премьер Лиг”-ийн ивээн тэтгэгч Мобиком корпорацийн баг МХБХ-ын ажилтнуудаас бүрдсэн мэргэжлийн багтай тус тус өрсөлдөн, нийт 2 тоглолт болж өндөрлөлөө.
  Эдгээр тоглолтыг Монголын үндэсний олон нийтийн телевизийн MNB спортын сувгаар шууд дамжуулан нэвтрүүлсэн юм.
  Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жил болоод хүүхэд залуучуудын найрамдал, солилцооны жилд зохиогдож буй эдгээр спортын өдөрлөг, арга хэмжээнүүд нь залуу үеийнхэн төвлөрсөн бүхий л үеийнхэн хоорондын харилцан ойлголцлыг улам нэмэгдүүлэхэд түлхэц болно хэмээн найдаж байна.