6 дах удаагийн "Ханзны наадам" зохион байгуулагдав

2022/10/17
1 Тэмцээний үеэр
2 Тэмцээний үеэр
  10 дугаар сарын 15-ны өдөр,  “Монголын япон хэлний багш нарын холбоо”-ноос зохион байгуулдаг 6 дах удаагийн "Ханзны наадам" МУБИС-д болж өндөрлөв.
  Уг наадамд япон хэлний сургалттай 16 сургуулийн 90 орчим дунд, ахлах ангийн сурагчид оролцсон бөгөөд багш нарын бэлдсэн хөгжөөнт тоглоомоор дамжуулан ханзны мэдлэгээ сорин өрсөлдөж, ханзны талаарх ойлголт, сонирхлоо нэмэгдүүлэв.
  Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож буй энэ жилийг “Япон, Монголын хүүхэд, залуучуудын найрамдал, солилцооны жил” хэмээн зарласан билээ. Монголд япон хэл сурч буй хүүхэд багачууд ирээдүйн хоёр орны харилцааны гүүр болно хэмээн найдаж байна.
3 Тэмцээний үеэр
4 Тэргүүн байрт шалгарсан 18-р сургууль (дунд сургуулийн төрөл) болон Номт Наран сургууль (ахлах сургуулийн төрөл)-ийн сурагчид
5 Япон хэлний багш нар
6 Дурсгалын зураг