Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн арга хэмжээний танилцуулга (10 сар)

2022/9/30
1
10 сард ч мөн адил Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулсан олон арга хэмжээ зохион байгуулагдах гэж байна. Эдгээрээс зарим нэг арга хэмжээний талаар танилцуулъя. Та бүхэн гэр бүл, найз нөхөдтэйгөө заавал сонирхон ирж үзээрэй.
 
  • Кэнтэнгээс зохион байгуулах “8 дахь удаагийн хүүхдийн гар зургийн үзэсгэлэн”
Хэзээ: 10 сарын 5 (Лхагва) 12:00 цагаас 12-ний өдрийг (Лхагва) дуустал
Хаана: Монгол Улсын Боловсролын Их сургуулийн 5-р байр 304 тоот
 
2
 
  • "Oneness" Монгол-Япон сурагчдын хамтарсан гэрэл зургийн үзэсгэлэн
Хэзээ: 10 сарын 7-ны өдрийн (Баасан) 11:00 цагаас 14-ний өдрийгдуустал (Баасан)
Хаана: Монголын Уран Зургийн Галерейн Үзэсгэлэнгийн танхимд
* Үнэ төлбөргүй
https://www.facebook.com/events/649043410118025


 
3
  • Японд суралцах тухай мэдээллийн яармаг-2022
Хэзээ: 10 сарын 8-ны (Бямба) 11:00 цагаас 9-ний (Ням) өдрүүдэд
Хаана: Монгол-Японы Хүний Нөөцийн Хөгжлийн Төвд
https://fb.me/e/28Jz561dp