Монгол-Японы Соёлын харилцааг дэмжих “Альянс” нийгэмлэгээс зохион байгуулсан “Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн концерт”
2022/9/26
9 дүгээр сарын 24-ний өдөр, ЭСЯ-ны дэд тэргүүн Ш.Кикүма Монгол Улсын Дуурь бүжгийн Эрдмийн театрт Монгол-Японы Соёлын харилцааг дэмжих “Альянс” нийгэмлэгээс зохион байгуулсан “Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн концерт”-д оролцов.
Дэд тэргүүн Ш.Кикүма мэндчилгээ дэвшүүлж хэлсэн үгэндээ “Өнөөг хүртэлх Япон, Монголын харилцаа нь соёл, урлаг, боловсрол зэрэг салбар дахь иргэдийн харилцаанд тулгуурлаж ирсэн. Цаашид ч энэхүү харилцаа үргэлжлэхийг хүсэж байна” хэмээв.
Уг концертод Монгол Улсын Морин хуурын чуулга, Улсын Дуурь бүжгийн Эрдмийн театр зэрэг байгууллагын мэргэжлийн уран бүтээлчдээс гадна Монгол Улсын Консерватори, СУИС, “СИТИ” их сургуулийн оюутан, сурагчид болоод МҮОНРТ-ийн дэргэдэх найрал дууны “Улаан бүч” чуулгын хүүхэд багачууд мөн оролцож ая дуугаа өргөлөө.