Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосоны 50 жилийн ойн хүрээнд “2022 Нийгата нэрэмжит Япон хэлний уран илтгэлийн тэмцээн” зохион байгуулагдав
2022/9/19

9 дүгээр сарын 17-ны өдөр Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Нийгата мужийн Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгээс зохион байгуулж, Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв болон Нийгата-Монголын найрамдлын нийгэмлэгтэй хамтран хэрэгжүүлсэн “2022 Нийгата нэрэмжит Япон хэлний уран илтгэлийн тэмцээн” Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвд болов.
Энэхүү тэмцээн 4 жилийн дараа 4 дэх удаагаа зохион байгуулагдаж, нийт 9 оюутан “Япон Улстай найрсаг харилцааг хэрхэн хөгжүүлэх вэ” сэдвийн дор япон хэлээр гайхалтай уран илтгэл тавьсан юм. Япон хэл сурч буй монгол залуус өөрсдийн ойрын харилцаа, туршлагаас улбаалан хоёр орны харилцааг хөгжүүлж буй дүр зураг онцлог байв. Тэмцээнд тэргүүн байраар шалгарсан 3 хүнд Нийгата мужийн Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн тэргүүн Накаяма Тэрүя ирэх хавар Нийгата мужид дадлага хийх аяллын эрхийг гардуулан өгөв.