Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд “Амьдралын төлөөс” шүлгийн түүвэр номын нээлт болов

2022/9/16
1 Номын зохиогч доктор Ч.Пүрэвдорж
2 япон болон монгол хэлээр шүлэг уншиж буй МУБИС-ийн оюутнууд
    9 дүгээр сарын 15-ны өдөр тус ЭСЯ-ны дэд тэргүүн Ш.Кикүма Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулан хэвлүүлсэн “Амьдралын төлөөс” шүлгийн түүвэр номын нээлтэд оролцов.
 
   Энэхүү бүтээл нь МУБИС-д олон жил багшилсан доктор Ч.Пүрэвдоржийн монгол хэлээр бичсэн шүлгийн түүвэр бөгөөд доктор Кимура Аяакогийн япон хэлээрх орчуулгыг зэрэгцүүлэн хадсан ном юм. Номын нээлтэд МУБИС-ын захирал О.Алтангоо болон бусад багш, оюутнууд, утга зохиол судлаачид, дуун хөрвүүлэгчид зэрэг олон хүн ирж, номын баярыг тэмдэглэв. Дэд тэргүүн Ш.Кикүма “Энэ номыг уншсан надад монгол шүлгийн ертөнц гайхалтай санагдлаа. Цаашид олон япон хүний дурлан унших шүлгийн түүвэр байх болтугай” хэмээн ерөөв.
 
   Богино болоод энгийн үгээр илэрхийлсэн, гүн философи шингэсэн Ч.Пүрэвдорж докторын шүлгийн түүвэр нэг талаар хайкү шүлэгтэй төстэй хэмээн олон уншигчид тодорхойлжээ. Та бүхэн уншиж үзээрэй.
3 Зүүн гар талаас ЭСЯ-ны Хоёрдугаар нарийн бичгийн дарга Ё.Ито, Дэд тэргүүн Ш.Кикүма, доктор Ч.Пүрэвдорж гэргийн хамт, МУБИС-ийн захирал О.Алтангоо