Элчин сайд Х.Кобаяши Шинагава дүүрэг, Монголын коосэн технологийн коллежийн шинжлэх ухаан, технологийн солилцооны хөтөлбөрийн холбогдох хүмүүстэй санал солилцов
2022/9/16

9 дүгээр сарын 13-ны өдөр Элчин сайд Х.Кобаяши Монгол оронд айлчлал хийж буй Токио хотын Шинагава дүүргийн Худалдаа, бүтээл үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Эндо Коичи, “Монголд Япон загварын коосэн технологийн коллеж байгуулахыг дэмжих бүлэг”-ийн төлөөлөгч Наканиши Юүжи болон дагалдан яваа хүмүүстэй уулзаж, санал бодлоо солилцов.
Шинагава дүүрэгт 2017 оноос тус дүүргийн үйлдвэрлэл эрхлэгчид Монголын коосэн технологийн коллежийн оюутнуудыг японд дадлага хийлгэх төслийг эхлүүлсэн юм. Одоогийн байдлаар Монголын 3 коосэн технологийн коллеж төгссөн 9 хүн Шинагава дүүрэг дэх аж ахуйн нэгжүүдэд ажилд орон, амжилттай ажиллаж байна.
Элчин сайд Х.Кобаяши уулзалтын үеэр Монголын коосэн технологийн коллежид мэргэжлийн боловсрол эзэмшсэн залуу боловсон хүчин Японы компаниудад улам их туршлага хуримтлуулж, Япон, Монголын хооронд технологийн солилцооны гүүр болон амжилттай ажиллана гэдэгт найдаж байгаагаа дурдав.