Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулсан Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа, солилцооны гэрэл зургийн тусгай үзэсгэлэн
2022/8/29


8 дугаар сарын 27-ны өдөр, Элчин сайд Х.Кобаяши Монгол Цэргийн музейд зохион байгуулагдсан “Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулсан Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа, солилцооны гэрэл зургийн тусгай үзэсгэлэн”-гийн нээлтийн арга хэмжээнд оролцлоо. Тус гэрэл зургийн үзэсгэлэнд Япон Улс, Монгол Улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа, солилцооны талаарх монголчуудын ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор өндөр дээд түвшний харилцан айлчлалууд, Монголоос Японд суралцсан оюутнууд, “Чадавхийг дээшлүүлэх хөтөлбөр” зэргийн гэрэл зураг болон манай хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа, солилцоог хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан Монгол Улсын Батлан хамгаалах яамны холбогдох хүмүүсийн ярилцлага бүхий бичлэгийг танилцуулж байна. Уг гэрэл зургийн үзэсгэлэн 9 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл үргэлжлэх болно.
