Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд “Сүүн зам” бүжгийн наадам зохион байгуулагдав
2022/8/30

Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд 8 дугаар сарын 22-ны өдөр, Токүшима дахь Монгол Улсын Өргөмжит консулын санаачлан зохион байгуулсан “Сүүн зам” бүжгийн наадам Сүхбаатарын талбайд зохион байгуулагдав.
Нээлтийн үйл ажиллагаанд Монголын талаас УИХ-ын дарга Г.Занданшатар, Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө, Японы талаас Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Ш.Ямагүчи, Парламентын Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын Парламентын бүлгийн дарга М.Хаяши, Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн М.Ямасаки болон Элчин сайд Х.Кобаяши нар үг хэлэв.
Уг наадмын үеэр хоёр орны 500-аад бүжигчид хамтдаа Токүшима мужийн “Аваодори” болон Кочи мужаас үүсэлтэй “Ёсакои” бүжиг, монгол үндэсний бүжиг зэрэг олон сонирхолтой үзүүлбэрийг толилуулсан бөгөөд төгсгөлд нь хүрээгээ улам тэлж үзэгчид ч мөн хамтдаа бүжиглэв.
Элчин сайд Х.Кобаяши хэлсэн үгэндээ “Өөр өөрсдийн орны бүжгээр дамжуулан Япон, Монголын харилцан ойлголцол, анд нөхөрлөл улам бүр батжихыг чин сэтгэлээсээ хүсэж байна. Япон болон Монгол Улсын Засгийн газраас дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн жилийг "Япон, Монголын хүүхэд залуучуудын найрамдал, солилцооны жил" хэмээн тогтоосон тул ялангуяа хүүхэд, залуус “Бүжиг”-ээр дамжин харилцан бие биеийнхээ улс орны тухай илүү их сонирхоно хэмээн найдаж байна” хэмээв.