Япон Монгол бизнес форум-2022, Japan Festival in Mongolia-2022 зохион байгуулагдав

2022/9/5
Элчин сайд Х.Кобаяши мэндчилгээ дэвшүүлэв /8-р сарын 19/
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэндчилгээ дэвшүүлэв /8-р сарын 19/
  Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд 8 дугаар сарын 19-ний өдөр “Япон Монгол бизнес форум-2022”, 8 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд“ Japan Festival in Mongolia-2022” Үндэсний соёл амралтын хүрээлэн дэх White Rock төвд зохион байгуулагдлаа.

1. “Япон Монгол бизнес форум-2022” (8 дугаар сарын 19-ны өдөр Японы Элчин сайдын яам, Жайка-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газар, Монгол Японы хүний нөөцийн хөгжлийн төв зэрэг байгууллага хамтран зохион байгуулав)  

  Тус өдөр Элчин сайд Х.Кобаяши нээлтийн үеэр хэлсэн үгэндээ “Япон Монгол хоёр улс харилцан ашигтай болоод урт хугацааны бизнесийн сайн түншийн харилцааг бий болгох боломжийг бүрдүүлэх үүднээс өнөөдрийн форумыг зохион байгуулж байна. Энэхүү форумын үр дүнд Япон, Монгол хоёр орныг холбосон нэг ч атугай бизнесийн эхлэл тавигдана хэмээн найдаж байна” хэмээн дурдав. Мөн зочдыг төлөөлж Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэндчилгээ дэвшүүллээ.
 
  Энэ форумд Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд байгаль орчин, санхүү, мэдээллийн технологи, харилцаа холбоо зэрэг хоёр орны хөгжиж буй бизнесийн харилцаа дахь өргөн салбарыг хамарсан сэдвээр илтгэл тавьж, “Осака-Кансай ЭКСПО 2025” олон улсын үзэсгэлэнтэй холбогдуулан “Хүн төрөлхтөнд хүргэх Монголын мэссэж юу вэ” сэдэвт хэлэлцүүлгийг өрнүүлэв.
Өдөрлөгийн талбайн байдал
Элчин сайд Х.Кобаяши мэндчилгээ дэвшүүлэв
2. Japan Festival in Mongolia-2022 (8 дугаар сарын 20. 21-ний өдрүүдэд Японы Элчин сайдын яам дэмжигч байгууллагаар оролцов.) 

  8 дугаар сарын 20-ны өдрийн нээлтийн үеэр Элчин сайд Х.Кобаяши энэ удаагийн “Japan Festival” нь “Дахин инээмсэглэе” хэмээх уриан дор болж байгаа нь хоёр орны төдийгүй дэлхийн ард түмэн цар тахлыг даван туулж, дахин инээд баяслаар дүүрэн байхыг хүсэн ерөөж мэндчилгээ дэвшүүлэв.
 
  Хоёр өдрийн турш японы бүтээгдэхүүн, хоол зэрэг япон соёлыг танилцуулах асрууд ажилласнаас гадна Кон Ёоко зэрэг уран бүтээлчдийн тоглолт, косплэй болон анимэ дууны тэмцээн болж, Японоос ирүүлсэн “Микоши” зөөврийн бунханг талбайд залж танилцуулан, өдөрлөгт оролцсон олныг хөгжөөн баясгав. Мөн тус Элчин сайдын яам өөрийн нэрийн асарт кэндама, цагираг шидэх зэрэг Японы уламжлалт тоглоомоор дамжуулан ирсэн олон хүмүүст Японы тухай илүү их сонирхох, мэдэх боломжийг олголоо.
Үзэгчдээр дүүрэн Кон Ёокогийн концерт
Кэндама сонирхон тоглох хүүхдүүд
Японоос ирсэн “Микоши” бунханг өргөн явж буй нь
  Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой, түүнчлэн “Япон, Монголын хүүхэд, залуучуудын найрамдал солилцооны жил” болох энэ жилд зохиогдож буй эдгээр арга хэмжээ нь хоёр орны ард иргэдийг харилцан бие биеийнхээ эдийн засаг, нийгэм, соёлын талаарх ойлголтоо гүнзгийрүүлэхэд түлхэц болж, хоёр орны харилцааг хөгжүүлнэ хэмээн найдаж байна.