Элчин сайд Х. Кобаяши Японы JCI байгууллагын тэргүүнтэй санал бодлоо солилцов
2022/9/5
8 дугаар сарын 20-ны өдөр Элчин сайд Х.Кобаяши Монгол Улсад айлчлал хийж буй Японы JCI байгууллагын тэргүүн Накажима Цүчи тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж, санал бодлоо солилцов.
Тэргүүн Ц.Накажима жижиг, дунд үйлдвэрлэлийн түвшинд Япон, Монголын бизнесийн харилцааны боломжийн талаар, түүнчлэн Японы JCI байгууллагын хувиар цаашид гадаад харилцаагаа чухалчлан ажиллах, тэр дундаа Монголын залуучуудтай хамтран үйл ажиллагаагаа явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Мөн тэрбээр төлөөлөгчдийн зүгээс газар тариалангийн салбарт хоёр орны хамтын ажиллагааг идэвхжүүлэх, бизнесийн салбарт төдийгүй соёл, урлаг салбарт ч контент бүтээх зэрэг харилцаа, хамтын оролцоогоо нэмэгдүүлэх хүсэлтэйгээ идэвхтэй илэрхийлж, санал бодлоо хуваалцлаа.
Элчин сайд Х.Кобаяши тэрээр Монгол Улс ардчилсан тогтолцоо руу шилжих тэр цаг үед ардчилсан хөдөлгөөний цөм нь болж, тэргүүн эгнээнд дуу хоолойгоо өргөж явсан нь Монголын залуус байсныг онцлоод, Монголын залуу үеийнхэний дунд гал халуун хүсэл эрмэлзлэл, хийх бүтээх чадвар дүүрэн залуус олон бий. Засгийн газар хоорондын харилцаа төдийгөөр бус залуус хоорондын харилцаа, хувийн хэвшлийнхэний оролцоотой Монгол Улсад үзүүлэх дэмжлэгийн хүчээр Япон, Монголын харилцаа улам хөгжиж, хоёр улс цаашид ч цэцэглэн хөгжинө гэдэгт найдаж байгаагаа дурдав.
Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож буй энэ жилийг мөн “Хүүхэд, залуучуудын найрамдал, солилцооны жил” хэмээн зарласан. Энэхүү тэмдэглэлт ойн жилийг тохиолдуулан бидний хойчийг залгамжлан авч явах залуу үеийнхэний харилцаа улам өргөжих болтугай.