Япон Улсын Ерөнхий сайд асан Абэ Шинзо таалал төгссөнтэй холбогдуулан эмгэнэлийн дэвтэр нээх тухай

2022/7/9
 Тус Элчин сайдын яам нь Япон Улсын Ерөнхий сайд асан Абэ Шинзо таалал төгссөнтэй холбогдуулан эмгэнэлийн дэвтэр нээж байгаа бөгөөд, эмгэнэл илэрхийлэх хүмүүсийг 7 дугаар сарын 13,14-ний өдрүүдэд Элчин сайдын өргөөнд хүлээн авах болсныг мэдэгдье.
Хэзээ: 7 дугаар сарын 13 /Лхагва/, 14/ Пүрэв/-ний өдөр
   10:00~12:00, 14:00~17:00
Хаана: Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын өргөө
Анхаарах зүйл:
※ЭСЯ-нд зочдод зориулсан машины тусгай зогсоол байхгүй болохыг анхаарна уу.
※ЭСЯ-нд ороход биеийн байцаалт шалгах тул цээж зураг бүхий үнэмлэхтэй ирнэ үү.
Мөн 7 дугаар сарын 14/ Пүрэв/-ний өдөр дуустал эмгэнэлийг цахим шуудангаар хүлээн авч байна.
Цахим хаяг: public.diplomacy-section@ul.mofa.go.jp (Соёл, мэдээллийн хэлтэс)
Агуулга:
1. гарчиг:【эмгэнэл илэрхийлье】
2. Овог Нэр:
3. Байгууллага, албан тушаал(бичихгүй байж болно):
4. Зурвас: