Япон Улс болон НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх “Бизнес ба хүний эрх” төслийн нээлтийн ажиллагаа болов

2022/6/16
1 Элчин сайд Х.Кобаяши мэндчилгээ дэвшүүлэв
2 НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Монгол дахь Орлогч Суурин төлөөлөгч Нашида Саттар мэндчилгээ дэвшүүлэв
   6 дугаар сарын 15-ны өдөр, Элчин сайд Х.Кобаяши Япон Улс болон НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх “Бизнес ба хүний эрх” (Promoting Responsible Business conduct with a particular focus on promoting human rights due diligence in global supply chains and leveraging the UN Guiding Principles on Business and Human Rights for a just recovery) төслийн нээлтийн арга хэмжээнд оролцов.
Энэхүү төслийг хэрэгжүүлэгч нь НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр бөгөөд төслийн зорилго нь:
1-рт Монгол дахь бизнестэй холбоотой хүний ​​эрхийн эрсдэлийн судалгаа хийх, 2-рт Монголын аж ахуйн нэгж болон Монголд үйл ажиллагаа явуулж буй Япон болон бусад орны үндэстэн дамнасан корпорацуудын бизнесийн сөрөг нөлөөллийг үнэлэх, урьдчилан сэргийлэх, бууруулахын тулд хүний ​​эрх, бизнесийн магадлан шинжилгээ хийх чадавхтай болгох явдал юм.

   Элчин сайд Х.Кобаяши нээлтийн арга хэмжээний эхэнд хэлсэн үгэндээ Япон Улсын Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжүүлэх уг төслөөр дэлхийн улс орнууд болон Монголын бизнесменүүд “Бизнес ба хүний эрх ”гэсэн нийтлэг асуудлыг хамтран шийдвэрлэж, Монгол дахь бизнесийн орчныг илүү сайжруулна гэдэгт найдаж байна хэмээв.

 
3 Панел хэлэлцүүлэгт оролцогчид
4 Арга хэмжээний явц