Монголын Коосэн технологийн коллеж бүхий гурван сургуулийн хамтарсан төгсөлтийн баяр
2022/6/13

6 дугаар сарын 8-ны өдөр, Элчин сайд Х.Кобаяши Монгол Улсын ШУТИС-д зохион байгуулагдсан “ШУТИС-Коосэн Технологийн Коллеж”, “Монгол Коосэн Технологийн Коллеж”, “Шинэ Монгол Коосэн Технологийн Коллеж” бүхий гурван сургуулийн хамтарсан төгсөлтийн баярт оролцлоо.
Таван жилийн хугацаанд 109 төгсөгч япон маягийн коосэн боловсролын системээр өндөр түвшний мэдлэг, ур чадвар эзэмшжээ. Сургуулиа төгссөн эдгээр залуус Япон, Монголын аж үйлдвэрлэлийн салбарт амжилттай ажиллах инженерүүд болно хэмээн найдаж байна..
Элчин сайд Х.Кобаяши хэлсэн үгэндээ "Монголд технологийн боловсролыг хөгжүүлэх, инженер, техникийн мэргэжилтэн бэлтгэх зорилгоор Япон, Монголын холбогдох хүмүүсийн хүсэл санаачилгаар байгуулагдсан эдгээр сургуулиуд цаашид ч шилдэг боловсон хүчинг бэлтгэн, хоёр орны харилцааг гүнзгийрүүлэх чухал нэгэн тулгуур байхыг хүсэж байна” хэмээв.
Нийт төгсөгчид, тэдний гэр бүл, багш нар болон холбогдох хүмүүст төгсөлтийн баярын мэнд дэвшүүлье.