Элчин сайд Х.Кобаяши Ерөнхий боловсролын “Шинэ Монгол” сургуулийн төгсөлтийн баярт оролцов
2022/6/7

5 дугаар сарын 31-ний өдөр, Элчин сайд Х.Кобаяши Ерөнхий боловсролын “Шинэ Монгол” сургуулийн урилгыг хүлээн авч, тус сургуулийн төгсөлтийн баярт оролцов.
Ж.Галбадрах болон Г.Тогос захирал нар үг хэлсний дараа үргэлжлүүлээд Элчин сайд Х.Кобаяши хэлсэн үгэндээ “Өнөөдөр сургуулиа төгсөлтөө хийж буй Та бүхэн тус тусын амьдралын замаар явах биз ээ. Хамгийн чухал нь ирээдүйд өөрийгөө болоод гэр бүлээ аз жаргалтай байлгах мөн ямарваа нэгэн хэлбэрээр ч атугай нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах явдал гэж би боддог. “Шинэ Монгол” Эрдмийн хүрээлэн төгсөгч Та бүхэнд энэ чадварыг олгож ирсэн билээ. Итгэл төгс дараагийн сорилт өөд тэмүүлэн яваарай. Та нар ирээдүйд бүхий л салбарт амжилт гарган Япон, Монгол хоёр орныг холбох гүүр болно гэдэгт итгэж байна” хэмээв.
Энэ жил төгсөлтийн баяраа тэмдэглэж буй нийт төгсөгчдөд цаашдын ажил, амьдралд өндөр амжилтыг хүсэн ерөөе.