Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулсан “Тайшо-Кото Монголд” анхдугаар наадам

2022/6/3
1 Элчин сайд мэндчилгээ дэвшүүлэв
2 Архангай аймгийн Өгийнуур сумын сургууль “Тайшо-Кото gils” хамтлаг
   5 дугаар сарын 31-ний өдөр, Элчин сайд Х.Кобаяши “Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв”-д зохион байгуулагдсан “Тайшо-Кото Монголд” анхдугаар наадмыг үзэж сонирхлоо.

   Уг наадмыг Нийгата мужийн “Кингэн” компанитай хамтран 2015 оноос хойш Монголд тайшо-кото хөгжмийг түгээн дэлгэрүүлэх үйлст хүчин чармайлт гаргаж ирсэн JM сургалтын төв санаачлан хэрэгжүүлсэн бөгөөд Улаанбаатар хот төдийгүй Архангай, Өвөрхангай, Орхон, Дархан-Уул, Хөвсгөл аймгаас олон авьяаслаг хүүхдүүд ирж оролцлоо.  
   Наадмын үеэр Элчин сайд Х.Кобаяши хэлсэн үгэндээ “Тайшо-Кото хөгжмийн тоглолтоор дамжуулан зөвхөн Япон, Монгол төдийгүй дэлхийн олон улс оронтой өргөн хүрээнд харилцаагаа хөгжүүлээсэй хэмээн хүсэж байна” гэв.
3 Дархан-Уул аймгийн 15-р сургууль “Шуранхай”хамтлаг
4 Өвөрхангай аймгийн Тэмүүлэл-Эрдэм сургууль “Эгшиглэнт-Кото”хамтлаг
5 Хөвсгөл аймгийн төрөлжсөн сургалттай Авъяас сургуулийн “Тайгын аялгуу” хамтлаг
6 Улаанбаатар Шинэлэг хүүхдийн төвийн “Шинэлэг” хамтлаг
7 Орхон аймгийн 1-р сургуулийн “Эгшиглэнт цуурай” хамтлаг
8 Улаанбаатар Этүгэн бүрэн дунд сургууль “Этүгэн” хамтлаг