2022 оны Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын өргөмжлөл гардуулах ёслол / Оны эхний удаагийн/

2022/6/3
1
2
   2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр, Элчин сайдын өргөөнд Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын өргөмжлөл гардуулах ёслолын арга хэмжээг зохион байгуулагдав.
Уг өргөмжлөлийг Япон Улс, Монгол Улсын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хувь хүн болон байгууллагад олгодог бөгөөд энэ удаа дараах 5 эрхэм энэхүү өргөмжлөлийг хүртэв.
   Энэхүү ёслолын ажиллагаанд тус өргөмжлөлийг хүртсэн эрхмүүдийн гэр бүл, хамтран зүтгэгч нарын төлөөлөл оролцлоо. Энэ үеэр Элчин сайд Х.Кобаяши эдгээр эрхмүүдийн идэвх зүтгэлийг онцлон дурдаад өргөмжлөлийг гардуулав.
3 Монгол Улсын Их Сургуулийн Эмирет профессор, Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөх Содовсүрэнгийн Нарангэрэл
4 Шинжлэх Ухааны Академийн Түүхийн ухааны доктор, профессор, Улаанбаатарын их сургуулийн дэд захирал Содномын Цолмон
  •  Монгол Улсын Их Сургуулийн Эмирет профессор, Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөх Содовсүрэнгийн Нарангэрэл 
  Хууль зүйн шинжлэх ухааны доктор, академичийн хувиар хууль эрх зүйн боловсрол судалгааны чиглэлээр олон жил амжилттай ажиллаж ирсэн Эмирет профессор С.Нарангэрэл нь Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн захирлаар ажиллаж байхдаа Нагояагийн Их Сургуультай эрдэм шинжилгээний харилцааг хөгжүүлж, 2006 онд Япон эрх зүйн боловсрол, судалгааны төвийг байгуулахад хүчин зүтгэх зэргээр өнөөг хүртэл хоёр орны эрдэм шинжилгээний харилцааг өргөн хүрээтэй манлайлан авч явж ирсэн билээ.
 
  • Шинжлэх Ухааны Академийн Түүхийн ухааны доктор, профессор, Улаанбаатарын их сургуулийн дэд захирал Содномын Цолмон
 
  Профессор С.Цолмон нь Монгол дахь амьдралын орчин хүнд байсан 1990 оны сүүл 2000 оны эхэн үеэр Монголын түүхийг судалж буй япон оюутан зэрэг хүмүүсийг Шинжлэх Ухааны Академи болон Улаанбаатарын Их Сургуульд хүлээн авч тэдний эрдэм ном төдийгүй аж амьдралд нь тусалж дэмжиж ирсэн билээ. Профессор С.Цолмонгоор удирдуулсан шавь нар одоо Токиогийн гадаад судлалын их сургууль, Ямагата их сургууль зэрэгт профессорын хувиар багшилж амжилттай ажиллахаас гадна ихэнх нь Монголтой холбоотой ажил эрхэлж хоёр орны харилцааны хөгжилд томоохон хувь нэмэр оруулж байгаа юм.
 
  •  Монгол Улсын Их Сургуулийн профессор асан Цэндсүрэнгийн Сувд
 
  Профессор Ц.Сувд нь 1976 оноос хойш Монгол Улсын Их Сургуульд Японоос суралцахаар ирсэн олон япон оюутан, Японы Гадаад хэргийн яамны монгол хэлний мэргэжилтний монгол хэлний боловсролыг хариуцан ажиллаж, Япон, Монголын харилцан ойлголцлыг хөгжүүлэхэд хичээл зүтгэл гаргаж ирсэн билээ.
 
  • Монгол Улсын Их Сургуулийн профессор Пүрэвийн Энхжаргал
 
  Профессор П.Энхжаргал нь Японд эзэмшсэн япон хэлний чадвараа ашиглан 2002 оноос хойш Монгол Улсын Их Сургуульд япон хэлний багшийн хувиар олон оюутнуудад япон хэлний боловсрол олгохын зэрэгцээ 2015 оноос хойш Японы Батлан хамгаалах яам Монголын Батлан хамгаалах яамтай хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй Чадавхыг дээшлүүлэх хөтөлбөрийн орчуулагчаар ажиллан, мөн Монгол дахь япон хэлний боловсрол, япон судлал зэрэг япон хэлтэй холбоотой олон бүтээл нийтлэл, эрдэм шинжилгээний ажил хийж Монгол, Японы харилцан ойлголцолд ч хувь нэмрээ оруулсан билээ.
 
  • Монгол Улсын Их Сургуулийн дэд профессор Доржсүрэнгийн Майсүлд
 
  Дэд профессор Д.Майсүлд нь Японд эзэмшсэн япон хэлний чадвараа ашиглан 2006 оноос хойш Монгол Улсын Их Сургуульд япон хэлний багшийн хувиар олон мянган оюутнуудад япон хэлний боловсрол олгохын зэрэгцээ 2018 оноос хойш Японы Батлан хамгаалах яамны Монголын Батлан хамгаалах яамтай хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй Чадавхыг дээшлүүлэх хөтөлбөрийн орчуулагчаар ажиллан, мөн Японы нөхцөл байдал зэрэг япон хэлтэй холбоотой олон бүтээл нийтлэл, эрдэм шинжилгээний ажил хийж Монгол, Японы харилцан ойлголцолд ч хувь нэмрээ оруулсан билээ.
5 Монгол Улсын Их Сургуулийн профессор асан Цэндсүрэнгийн Сувд
6 Монгол Улсын Их Сургуулийн профессор Пүрэвийн Энхжаргал
7 Монгол Улсын Их Сургуулийн дэд профессор Доржсүрэнгийн Майсүлд