Элчин сайд Х.Кобаяшид МУБИС-ийн “Хүндэт доктор” цол олгов
2022/5/27

5 дугаар сарын 25-ны өдөр, Элчин сайд Х.Кобаяши МУБИС –ийн оюутнуудад “Мартагдашгүй багш нар минь”сэдвээр лекц уншив. Элчин сайд Х.Кобаяши уг лекцдээ өөрийн амьдралд онцгой нөлөө үзүүлсэн хүмүүсийн талаар танилцуулахын зэрэгцээ улс орны хөгжлийн тулгуур болж авч явах хүмүүс бол боловсон хүчин бөгөөд тэднийг сургахад гол үүргийг гүйцэтгэж, хариуцлагыг үүрдэг нь багш нар юм. Та бүхний хичээл зүтгэл Монгол Улсын хөгжих эсэхийг тодорхойлно гэдгийг ухамсарлаж ажилдаа хариуцлагатай, идэвх зүтгэлтэй байгаарай гэсэн санааг хүргэхийг зорьжээ. Лекцийн дараа Элчин сайд Х.Кобаяшид МУБИС-иас “ХҮНДЭТ ДОКТОР” цол олгов.
Энэхүү “Хүндэт доктор” цолыг Япон, Монгол хоёр орны харилцааг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмэр, тусламж дэмжлэг, ялангуяа боловсролын салбар дахь хамтын ажиллагаанд оруулсан хувь нэмрийг үнэлэн олгосон юм.
МУБИС-ийн захирал О.Алтангоо уг ёслолын үеэр хэлсэн үгэндээ “Монгол Японы харилцаанд Элчин сайд Х.Кобаяшигийн оруулсан хувь нэмрийг үнэлэн энэхүү цолыг олгож байна. Цаашид боловсролын салбар дахь хамтын ажиллагаа улам бүр өргөжнө гэж найдаж байна” хэмээв.
Элчин сайд Х.Кобаяши хэлсэн үгэндээ “Хүндтэй цол хүртээсэнд гүн талархал илэрхийлье. Энэхүү хүндэт докторын цолыг Япон Улсын Засгийн газар, Японы ард түмний Монголын боловсролын салбарт өнөөг хүртэл үзүүлж ирсэн дэмжлэг тусламж, хамтын ажиллагаанд талархсан сэтгэлийн илэрхийлэл болгон МУБИС-иас олгож байна хэмээн ойлгож байна. Миний бие Япон Улсын Засгийн газар, японы ард түмнийг төлөөлөн энэхүү хүндэт цолыг гардан авч байна ”гэлээ.