Элчин сайд Кобаяши УИХ-ын хэлэлцүүлэгт илтгэл тавив
2022/5/24

5 сарын 23-ны өдөр Төрийн ордонд УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б. Баттөмөрийн санаачлагаар “Монгол Улсад төрийн зохицуулалтыг оновчтой болгох нь” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа. Уг хэлэлцүүлэгт УИХ-ын Дэд дарга С.Одонтуяа, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй УИХ-ын гишүүд, холбогдох яамны хүмүүс оролцов.
Уг хэлэлцүүлэгт Элчин сайд Кобаяши урилгаар оролцон илтгэл тавьсан бөгөөд Япон Улсын эдийн засгийн бодлого тэр дундаа үнийн тогтвортой байдлын бодлогын талаар танилцуулахын зэрэгцээ Япон Улсаас Монгол Улсад хэрэгжүүлж буй эдийн засгийн салбарын тусламж дэмжлэгийн талаар танилцуулав.