Хилээр нэвтрэхээс өмнө интернетээр урьдчилан хорио цээрийн бүрдүүлэлт хийх боломжтой Fast Track бүртгэлийн систем Япон Улсад газардах цагаас 6 цагийн өмнө урьдчилсан бүрдүүлэлтийг хийх боломжтой боллоо

2022/5/4
  Япон Улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь гадаад улсаас Япон улс руу нэвтэрч буй иргэдэд зориулан нисэх онгоцны буудал дээр хянан шалгах Хилийн хорио цээрийн зарим бүрдүүлэлтийг Япон Улсад нэвтрэхээс өмнө бүртгүүлэх боломжтой MySOS аппликэшний Fast Track бүртгэлийн системийг ажиллуулж байна.
 
  Өнөөг хүртэл Япон улсад газардахаас 16 цагийн өмнө урьдчилсан бүрдүүлэлтийг хийж байсан бол 4 дүгээр сарын 27-ны өдрөөс (Японы цагаар 4 дүгээр сарын 27-ны өдрийн 10 цагаас) эхлэн уг цагийг 6 цаг болгон богиносголоо. Ийнхүү илүү олон зорчигч энэхүү системийг ашиглах боломжтой болох тул хилээр хурдан нэвтрэх боломж бүрдэх юм.

  Хилээр нэвтрэхээс өмнө бүрдүүлэх боломжтой хорио цээрийн бүрдүүлэлт
MySOS аппликэшнийг татаж суулгаснаар, нэг дор доорхи бүрдүүлэлтийг хийх боломжтой.
  • Асуулгын хуудас
  • Амлалт бичиг
  • Вакцины гэрчилгээ
  • Ковид-19 шинжилгээний бичиг
   Дэлгэрэнгүй мэдээллийг Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны https://www.hco.mhlw.go.jp/fasttrack/en/ цахим хуудаснаас харна уу.