Jагgal DeFacto ярилцлага: Японы Чү-кёо телевизийн мэдээний албаны найруулагч, сурвалжлагч О.Хонгорзулын тухай нэвтрүүлэг

2022/4/27
Нэвтрүүлгийн нэр, лого
О.Хонгорзул сэтгүүлчийн танилцуулга
  4 дүгээр сарын 6-ны өдрийн 20:00 цагт "Тэнгэр" телевизээр олон нийтэд толилуулсан "Jargal DeFacto" нэвтрүүлгийн ярилцлагын цагаар Японы Чү-кёо телевизийн мэдээний албаны найруулагч О.Хонголзор оролцлоо.
  О.Хонголзор Дэлхийн 2-р дайны дараа Монголд олзлогдсон Япончуудын тухай хөндсөн баримтат нэвтрүүлэг бэлтгэж, 2020 оны Японы телевизүүдийн нийгэмлэгийн дэд байрын шагналыг хүртсэн юм.
  О.Хонголзор ярилцлагын үеэр “Япон-Монголын харилцаа найрсаг урагшилж байхад та яагаад хэний ч хөндөхийг хүсэхгүй байгаа сэдвийг хөндөх болов гэж олон хүн асуудаг байсан ч миний бодлоор эдгээр япончууд байгаагүйсэн бол өнөөгийн хоёр орны харилцаа бий болохгүй байсан гэж бодож байна. Хоёр орны ард түмэн бие биенээ ойлгож, итгэж байгаа нь энэ харилцаанд маш чухал гэж бодож байна" хэмээн онцолсон.
  Түүнчлэн Японы өнөөгийн байдлын талаар танилцуулж, ялангуяа нэгнээ дээрэлхэх, сургуулиас татгалзах зэрэг боловсролын орчинд тулгамдаж буй асуудал, гадаад хүүхдүүдийн нийгэмдээ дасан зохицох асуудлууд зэрэг өргөн хүрээнд ярилцаж, түүнийг шийдвэрлэх арга замын талаар дурдсан байна.
  Энэхүү ярилцлагыг Японы Гадаад хэргийн яамнаас хэрэгжүүлж буй гадаадын сэтгүүлчдийг урьж оролцуулах төслийн хүрээнд онлайнаар хийсэн юм.
  Энэ жил Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байгаа тул дипломат харилцаа тогтоосноос өмнөх үеийн хоёр орны харилцааны түүхийг эргэн харах нь харилцан ойлголцох, найрсаг харилцаагаа гүнзгийрүүлэх боломж хэмээн найдаж байна.
 
Тус нэвтрүүлгийг эндээс үзэж, сонирхоно уу.
Бүтээл хүлээн авах Япон дахь хаяг: англи хэлээр
Онлайн ярилцлага О.Хонголзул