16 дахь удаагийн Японы олон улсын Манга шагналын тэмцээний бүртгэл эхэллээ

2022/4/27
  “Японы олон улсын Манга шагнал”-ын тэмцээн 2007 онд анх зохион байгуулагдсан бөгөөд түүнээс хойш гадаадын улс орнуудад манга соёлыг түгээн дэлгэрүүлэх, манга-гаар дамжуулж олон улсын соёлын солилцоонд хувь нэмрээ оруулсан манга зургийн уран бүтээлчдийг шагнаж урамшуулах зорилгоор жил бүр зохион байгуулагддаг.
  Тэмцээнд оролцсон бүтээлүүд дундаас хамгийн шилдэг нэг бүтээлд "Японы олон улсын Манга шагналын Тэргүүн байрын шагнал", шилдэг гурван бүтээлд "Японы олон улсын Манга шагналын шилдэг бүтээлийн шагнал" тус тус олгох бөгөөд бусад шилдэг 11 бүтээлийн эзэд мөн тодрох юм.
  Шагналын эзэд Япон сангийн урилгаар шагнал гардуулах ёслолд оролцохоор Японыг зорьж, Японы манга уран бүтээлчидтэй санал бодлоо солилцон, хэвлэлийн газрууд, орон нутгаар зочлох юм.
  (Шагналын эздийг Японд урих болон шагнал гардуулах ёслолыг 2023 оны 2 дугаар сард хийхээр төлөвлөж байгаа ч зохион байгуулах эсэх нь шинэ төрлийн коронавирусын халдварын нөхцөл байдлаас шалтгаална.)
  8 дахь удаагийн олон улсын Манга шагналын Тэргүүн байрын шагналыг Н.Эрдэнэбаяр хүртсэн билээ.
 
  Японы олон улсын манга шагналын тэмцээний талаарх сайтыг энд дарж үзнэ үү. (Япон / Англи хэл)
  Японы олон улсын манга шагналын тэмцээний талаарх фэйсбүүкийг энд дарж үзнэ үү.
 
  Удирдамжийг татаж авах (Япон / Англи хэл)
  Бүртгэлийн хуудсыг татаж авах
 
  Бүртгэлийн талаарх мэдээлэл:
  Бүртгэлийг хүлээн авах сүүлийн хугацаа: 2022 оны 7 дугаар сарын 8-ны өдөр/Баасан/
  Бүртгэлийг хүлээн авах газар:
1.Монголд оршин суугч бол
  Бүртгэлийн хуудсаа Японы ЭСЯ-ны Соёл, мэдээллийн хэлтсийн (public.diplomacy-section@ul.mofa.go.jp) цахим шуудангаар илгээж, бүтээлийг шууд ЭСЯ-нд авчирч өгөх мөн бүртгүүлэгч рүү илгээсэн URL-д байршуулна уу

2.Японд оршин суугч бол
  Бүртгэлийн хуудсаа jp.manga-award@mofa.go.jp руу цахим шуудангаар илгээх ба бүтээлээ доорх хаягт шуудангаар илгээх мөн бүртгүүлэгч рүү илгээсэн URL-д байршуулна уу.
   "The 15th Japan International MANGA Award",
   Cultural Affairs and Overseas Public Relations Division,
   Director General for Cultural Affairs, Minister’s Secretariat,
   Ministry of Foreign Affairs in Japan,
   2-2-1 Kasumigaseki, Chiyoda-ku, Tokyo 100-8919