Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Оцүка Ичиро Элчин сайд Х.Кобаяшитай уулзав
2022/4/15

4 дүгээр сарын 13-ны өдөр, Элчин сайд Х.Кобаяши ЭСЯ-нд хүрэлцэн ирсэн Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг болоод 23 хүртэлх насны шигшээ багийн дасгалжуулагч Оцүка Ичиро болон Монголын охидын 17, 20 насны шигшээ багийн дасгалжуулагч Кавамото Наоко нартай санал бодлоо солилцов.
И.Оцүка болон Н.Кавамото нар Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд хөлбөмбөгийн арга хэмжээ зохион байгуулах зэрэг санал дэвшүүлэхийн хамт Монголын хөлбөмбөгийн өнөөгийн байдлын талаар танилцуулав.
Элчин сайд Х.Кобаяши “Дасгалжуулагч нарын удирдлага дор Монголын шигшээ баг улам өндөр амжилт гаргана хэмээн найдаж байна. Түүнчлэн спортын харилцаагаар дамжин хоёр орны найрамдалт харилцааг улам бүр бэхжүүлэхийг мөн Монголын хөлбөмбөгийг хөгжүүүлэхэд амжилттай ажиллахыг хүсэн ерөөе” хэмээв.
Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохион "Япон, Монголын хүүхэд залуучуудын найрамдал, солилцооны жил" хэмээн зарласан энэ жил хөлбөмбөгөөр дамжуулан хамтын үйл ажиллагаагаа өргөтгөн Япон, Монголын харилцааг улам бүр хөгжүүлэхэд Японы ЭСЯ-ны зүгээс дасгалжуулагч нартай хамтран ажиллана.