“МАНГА-ХОКҮСАЙ-МАНГА: Орчин үеийн мангагийн өнцгөөс харсан Хокүсай манга” үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаа

2022/4/11
1 Элчин сайд Х.Кобаяши үг хэлж буй нь
2 Монгол Улсын соёлын элч, Комикс номын зураач, зохиолч, Н.Эрдэнэбаяр үг хэлж буй нь
Японы Элчин сайдын яам “Монгол Арт Галерей”-н 3 давхрын үзэсгэлэнгийн танхимд “МАНГА-ХОКҮСАЙ-МАНГА: Орчин үеийн мангагийн өнцгөөс харсан Хокүсай манга” хэмээх үзэсгэлэнг 5 дугаар сарын 8-ны өдрийг дуустал олон нийтэд танилцуулна.
4 дүгээр сарын 8-ны өдөр болсон нээлтийн үеэр Элчин сайд Х.Кобаяши мэндчилгээ дэвшүүлж хэлсэн үгэндээ “Олон залуусын сонирхлыг татдаг япон манганы соёлыг танилцуулах энэхүү үзэсгэлэн Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож буй мөн "Япон, Монголын хүүхэд залуучуудын найрамдал, солилцооны жил" болох 2022 онд зохион байгуулагдаж байгаа нь олон хүмүүст Японы талаарх ойлголтыг түгээх таатай боломж гэж бодож байна. Уг үзэсгэлэнг сонирхон үзэх олон монгол хүн япон манганы гайхамшгийг мэдэрч улмаар шимтэн сонирхох аваас баяртай байх болно” хэмээв.  
Мөн 8 дахь удаагийн “Олон улсын МАНГА шагнал”-ын тэргүүн байрын шагналт Монгол Улсын соёлын элч, комикс номын зураач, зохиолч Н.Эрдэнэбаяр хэлсэн үгэндээ “Монголд ч манга нь хүмүүсийн сонирхлыг ихээхэн татдаг бөгөөд энэ үзэсгэлэн япон манганы соёлоос суралцах тун их сонирхолтой сургалтын материал болох тул олон манга сонирхогч хүүхэд залуусын сонирхлыг зүй ёсоор татна гэж бодож байна” гэв. Мөн “Монгол Арт галерей”-н захирал П.Батжав “Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож буй энэ жил тус галерейд үнэ цэнэтэй үзэсгэлэн зохион буайгуулагдаж байгаад баяртай байна. Соёл урлагийн тал дээр Японтой хамтын ажиллагааны харилцаагаа бэхжүүлэхиыг хүсэж байна.” хэмээн мэндчилгээ дэвшүүллээ.
Үзэсгэлэнгийн гол онцлог нь японы манганы соёлын үндэслэгч гэж ч хэлж болох Үкиё-э буюу модон бараар хэвлэсэн зургийн уран бүтээлч Кацүшика Хокүсай болон түүний бүтээлээ туурвиж байсан тэртээ 19-р зуунаас өнөөг хүртэлх 200 жилийн манганы соёлын хөгжлийн явцыг танилцуулах явдал юм.
Та бүхнийг өргөнөөр ирж сонирхохыг урьж байна.
 
3 “Монгол Арт галерей”-н захирал П.Батжав үг хэлж буй нь
4 Дурсгалын зураг
5 Үзэсгэлэнгийн танхим