Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр Налайх дүүрэгт ухаалаг төхөөрөмж бүхий худгийн барилгыг хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээ
2022/4/7

4 дүгээр сарын 6-ны өдөр, “Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжсэн Налайх дүүрэгт ухаалаг төхөөрөмж бүхий худгийн барилгыг хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээ тус дүүрэгт зохион байгуулагдаж, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Зөвлөх Кикүма Шигэрү болон тус дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар нар оролцов.
Уг төслийн хүрээнд Налайх дүүргийн 1, 3, 4, 7, 8 дугаар хороонд нийт 6-н худгийн барилгыг шинээр барьж, ухаалаг төхөөрөмж суурилуулсан билээ. Засаг дарга Ч.Раднаабазар Налайх дүүргийн иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлийг сайжруулахад хувь нэмэр оруулж буйд тус дүүргийн иргэдийн өмнөөс Япон Улсын ард түмэн болон Засгийн газарт талархлаа илэрхийлэхийн зэрэгцээ иргэдэд уг худгийн барилгыг ариг гамтай ашиглахын чухлыг онцоллоо.
Энэхүү төсөл хэрэгжсэнээр эдгээр худгийг ашигладаг 7,700 орчим иргэд эрүүл ахуйд нийцсэн ундны болон хэрэглээний усаар хангагдах боломжтой болохын зэрэгцээ тухайн худгийн орчинг сайжруулснаар иргэдийн аюулгүй байдал мөн сайжирсан байна.
Япон Улсын Засгийн газар нь Монгол Улсад 1990 оноос өдийг хүртэл 32 жилийн турш “Өвсний үндэс” буцалтгүй тусламжийг хэрэгжүүлж ирсэн бөгөөд өнөөдрийг хүртэл “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хүрээнд нийт 582 төсөл хэрэгжиж, санхүүжилтийн дээд хязгаар нь 43,931,784 ам.доллар болсон байна.