“Эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”- ийн хүрээнд Гэмтэл, согог судлалын үндэсний төвд эмнэлгийн тоног төхөөрөмж хүлээлгэн өгөв
2022/4/5

4 дүгээр сарын 4-ний өдөр, Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмнэлгийн тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээ боллоо. Тус арга хэмжээнд Элчин сайд Х.Кобаяши Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ГССҮТ-ийн Ерөнхий захирал Э.Галбадрах нарын хамтаар оролцов.
Энэхүү тусламжийн хүрээнд тус төвд мэс заслын үед хэрэглэх оношилгооны С хэлбэрт рентген аппарат 3 ширхэг, унтуулгын аппарат 1 ширхэгийг хүлээлгэн өглөө.
Элчин сайд Х.Кобаяши “Япон улсын тусламжаар нийлүүлэгдэж буй эдгээр тоног төхөөрөмжийг үр дүнтэй ашигласнаар, тус төвийн үйлчилгээ сайжирч, олон өвчтөн үр шимийг нь хүртэнэ хэмээн найдаж байна” хэмээв.
“Эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд 1 тэрбум хүртэлх иений буцалтгүй тусламжаар түргэн тусламжийн машин, эмнэлгийн ор, рентгений тоног төхөөрөмж, хэт авианы сканер зэрэг эмнэлгийн тоног төхөөрөмж худалдан авах санхүүжилтийг олгосон. Энэ нь Монгол Улс дахь шинэ төрлийн коронавирусын халдварт өвчинтэй тэмцэх арга хэмжээ болон эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх зорилготой юм.