Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас “Ногоон санхүүжилт - бүс нутгийн чуулган”-ыг зохион байгуулав
2022/4/1


3 дугаар сарын 29 -ний өдөр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас зохион байгуулсан “Ногоон санхүүжилт - бүс нутгийн чуулган” төрийн ордонд болов. Элчин сайд Х.Кобаяши Зүүн хойд Азийн бүс нутаг дахь цөлжилттэй тэмцэх асуудлаар зохиогдсон хэлэлцүүлэгт панелистаар оролцож Япон Улсын Засгийн газраас цөлжилт болон уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай танилцууллаа.