Элчин сайд Х.Кобаяши “Инженер технологийн дээд боловсрол” төслийн судалгааны төвтэй танилцав

2022/3/31
Элчин сайд Х.Кобаяши судалгааны төвийнхөнтэй санал солилцов
Элчин сайд Х.Кобаяши судлаачидтай санал солилцов
  3 дугаар сарын 29-ний өдөр, Элчин сайд Х.Кобаяши Япон Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлдэг “Инженер технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд Японы их,дээд сургуулиудтай хамтарсан судалгаа явуулдаг МУИС-ийн судалгааны төвтэй танилцав. Элчин сайд Х.Кобаяши судалгааны төвтэй танилцах үеэрээ нийгмийн хөгжил хэрэг болохуйц үр дүнтэй судалгаа хийж , Япон аж ахуй нэгжтэй хамтран ажил хэрэг болгосноор  Монгол Улсын хөгжилд хувь нэмрээ оруулна гэж найдаж байна хэмээв. Уг төслөөр хамтран явуулж буй судалгааг олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA) -ын вэб сайтаас үзэх боломжтой. Хамтарсан хөтөлбөрийн талаар дараах холбоосуудаар нэвтэрч мэдээлэл авна уу.
 (www.mjeed.edu.mn)
 (www.asiaseed.org)
https://www.jica.go.jp/mongolia/office/activities/project/13.html