“Япон хоолыг сурталчлан, түгээн дэлгэрүүлэх элч”-д өргөмжлөл гардуулах ёслол зохион байгуулагдлаа
2022/3/31

3 дугаар сарын 30-ны өдөр, Элчин сайд Х.Кобаяши Япон хоолыг сурталчлан, түгээн дэлгэрүүлэх элч Шимизү Күнитошид өргөмжлөлийг гардуулан өглөө.
Шимизү Күнитошигийн Япон хоол, хоолны соёлыг түгээн дэлгэрүүлж, Монголын холбогдох хүмүүстэй өргөн хүрээнд харилцаа холбоо тогтоон, Монголд болон гадаад руу япон хоолны талаарх мэдээллийг түгээн дэлгэрүүлж буй үйлсийг нь үнэлэн тус “Япон хоолыг сурталчлан, түгээн дэлгэрүүлэх элч”-ээр(*)томилсон юм.
“Япон хоолыг сурталчлан, түгээн дэлгэрүүлэх элч” хэмээх өргөмжлөлийг 2015 оноос хойш олгож эхлээд өдгөөг хүртэл дэлхийд нийт 173 хүн энэхүү өргөмжлөлийг авсан. Монголд энэхүү өргөмжлөлийн анхны элчээр Шимизү Күнитоши тодорлоо.
Мөн, тус арга хэмжээний үеэр япон хоол болон япон соёлыг сонирхдог хүмүүсийг урин, япон хоол, сакэ, япон вискиний амталгааг зохион байгууллаа.
(*)Япон Улсын Хөдөө аж ахуй, ой, загасны аж ахуй яамнаас, гадаад дахь япон хоолны газрын холбогдох хүмүүсийн асуултад хариулан, Япон хоолыг түгээн дэлгэрүүлэхэд зохистой зөвлөгөө өгч буй япон хоолны холбогдох хүмүүст “Япон хоолыг сурталчлан, түгээн дэлгэрүүлэх элч” хэмээх өргөмжлөлийг олгон, япон хоол, хоолны соёлыг түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааг явуулж байна.