2021 оны намрын Гадаад иргэнд одон олгох тухай
2022/3/18

2022 оны 3 дугаар сарын 18-ны өдөр, Япон Улсын Элчин сайдын өргөөнд Япон Улсын Засгийн газраас 2021 оны намрын гадаад иргэнд олгох шагнал болох “Мандах нар” одонгийн “Сарнай цэцэг бүхий Алтан туяа” зэрэглэлийн одонг улс төр, түүхийн талаар нийтлэлч Бат-Эрдэнийн Батбаяр(Баабар)т гардуулах ёслолын арга хэмжээ боллоо.
Шагнал : “Мандах нар” одонгийн “Сарнай цэцэг бүхий Алтан туяа” зэрэглэлийн одон
Гавьяа зүтгэл: Япон, Монголын парламентийн гишүүдийн хамтын ажиллагаа болон хоёр орны найрамдалт харилцаанд үнэтэй хувь нэмэр оруулсан.
Ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч асан П.Очирбат, Монгол Улсын Гадаад явдлын яамны сайд асан Ц.Гомбосүрэн, УИХ-ын гишүүн асан Б.Бадамдамдин, “Нэпко” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Б.Цэнддоо нар оролцлоо.
Элчин сайд Х.Кобаяши мэндчилгээндээ “Япон, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн түүхэн ойн жилд нийтлэлч Б.Батбаяр “Мандах нар” одонгийн “Сарнай цэцэг бүхий Алтан туяа” зэрэглэлийн одонгоор шагнуулсанд баяр хүргэе.
Б.Батбаяр нь ардчилсан хөдөлгөөний үзэл суртлыг түгээн дэлгэрүүлэхийн төлөө идэвх зүтгэл гарган манлайлан ажиллаж, улс төрч хүний хувиар ардчиллын дараах Япон болон шинээр бий болсон ардчилсан Монгол хоорондын найрсаг харилцаанд томоохон үүрэг гүйцэтгэсэн.
2000 оноос “Зүүн хойд Азийн холбоо” төрийн бус байгууллагыг байгуулан өнөөг хүртэл тус холбооны тэргүүнээр ажиллан, иргэний байгууллагын байр сууринаас Япон болон зүүн хойд Азийн бүс нутгийн улс орнуудын харилцааг бэхжүүлэхийн төлөө хүчин чармайлт гаргаж ирсэн юм.
Мөн Монголын нэр нөлөө бүхий манлайлагч, нийтлэлч хүний хувиар түүхийн бодит эргэцүүллийн талаар хэвлэн нийтлэх зэргээр монгол дахь япон орны талаарх ойлголтыг гүнзгийрүүлэхэд томоохон хувь нэмрээ оруулсан” хэмээн дурдаж одонг гардуулав.