Японы ТББ-уудтай хамтран хэрэгжүүлдэг буцалтгүй тусламжийн гэрээнд гарын үсэг зурах ёслол болов
2022/3/15

3 дугаар сарын 15-ны өдөр, Японы Элчин сайдын өргөөнд 2021 оны санхүүгийн жилд Японы ТББ-тай хамтран хэрэгжүүлэх “Хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь-2” төслийн буцалтгүй тусламжийн гэрээнд Элчин сайд Х.Кобаяши болон Японы Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь менежер, суурин төлөөлөгч Л.Баян-Алтай нар гарын үсэг зурлаа.
Уг төсөл нь 3 жилийн хугацаанд хэрэгжих ба энэ жил 2 дахь жил нь юм. Хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулахын тулд дунд ангийн багш нарыг сургаж бэлтгэх, орон нутагт түгээн дэлгэрүүлэх, бодлогын зөвлөмжид тусгах үйл ажиллагааг Японы Хүүхдийг Ивээх Сан үргэлжлүүлэн хэрэгжүүлэх юм.
Гарын үсэг зурах ёслолын дараа Элчин сайд Х.Кобаяши, Японы Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь менежер,суурин төлөөлөгч Л.Баян-Алтай болон уг ёслолд оролцсон боловсролын байгууллагын төлөөлөгчидтэй (БШУ-ын яамны ахлах мэргэжилтэн Б.Гэрэлтуяа, Нийслэлийн ерөнхий боловсролын 79-р сургуулийн захирал З.Тунгалаг, Нийслэлийн ерөнхий боловсролын 67-р сургуулийн захирал Ч.Алтансүх, Нийслэлийн ерөнхий боловсролын 37-р сургуулийн захирал Ч.Дугармаа) боловсролын салбарт тулгамдаж буй асуудлын талаар ярилцав.