Завхан аймаг дахь “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөр
2022/3/10

3 дугаар сарын 10-ны өдөр, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Элчин сайдын өргөөнд, Япон Улсын Засгийн газрын 2021 оны “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих “Завхан аймгийн Улиастай сумын нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн засварын төсөл”-ийн буцалтгүй тусламжийн гэрээнд Элчин сайд Х.Кобаяши болон Завхан аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал нар гарын үсэг зурав.
Засаг дарга Д.Түвшинжаргал, Х.Кобаяши Элчин сайдтай хийсэн уулзалтын үеэр энэхүү төсөл нь “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд Монгол оронд хэрэгжих хамгийн өндөр дүнтэй төсөл болж байгаа учир уг төслийг амжилттай сайн хэрэгжүүлэхийн төлөө хичээхийн сацуу, Завхан аймгийн ард иргэдийн эрүүл мэндийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулж буй Японы ард түмэнд маш их талархаж байгаагаа илэрхийлэв.
Уг төслийн хүрээнд Завхан аймгийн Улиастай сумын нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн барилгын иж бүрэн засварын ажил хийгдэх бөгөөд тус хүүхдийн тасгын эрүүл аюулгүйн орчин нөхцөл сайжрахын зэрэгцээ бүс нутгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ болон эрүүл ахуйн нөхцөл сайжрана гэдэгт итгэлтэй байна.
Япон Улсын Засгийн газар нь Монгол оронд 1990 оноос өдийг хүртэл 32 жилийн турш “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн. Энэ удаагийн төсөл нь Өвсний үндэс буцалтгүй тусламжийн 576 дахь төсөл болж, Завхан аймагт хэрэгжих 23 дахь төсөл болж байна. Энэ удаа батлагдсан төслийн санхүүжилтийн дээд хязгаар нь 880,256,859 төгрөг бөгөөд “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд Монгол оронд хэрэгжих хамгийн өндөр дүнтэй төсөл болж байна.