Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны тэмдэглэлт 50 жилийн ойн арга хэмжээний хүрээнд зохион байгуулсан ”ХҮҮХДИЙН ЗУРГИЙН УРАЛДААН”
2022/3/7
Японы Элчин сайдын яам, Монголын Хүүхдийн Урлан Бүтээх Төвтэй хамтран Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны тэмдэглэлт 50 жилийн ойн хүрээнд “ХҮҮХДИЙН ЗУРГИЙН УРАЛДААН”-ыг зохион байгууллаа. Япон, Монгол орны тухай 500 гаруй бүтээл ирсэн бөгөөд няхуур нямбай, шударга шалгаруулалтаар сонгогдсон шилдэг бүтээлийн эздэд 3 дугаар сарын 7-ны өдөр шагнал гардуулах ёслолын арга хэмжээ боллоо. Элчин сайд Х.Кобаяши хэлсэн үгэндээ “Би шүүгч нарын нэгийн хувиар ирүүлсэн бүх бүтээлийг үзэж танилцан, хүүхдүүдийн бүтээл нэг бүрээс хэлэх гэсэн утга санаа, эрч хүчийг мэдэрсэн” гэв. Мөн Хүүхдийн Урлан Бүтээх Төвийн захирал Д.Уранбилэг “Хүүхдүүд зураг зурснаар японы соёл, ёс заншлын талаар олон зүйл судалж, суралцсан болов уу. Цаашид хоёр орны харилцааг улам гүнзгийрүүлэхийн төлөө энэ мэт арга хэмжээг зохион байгуулах хүсэлтэй байна” хэмээн дурдлаа.
Хүүхдүүдийн зургийн бүтээлийн үзэсгэлэн 3 дугаар сарын 20-ны өдрийг дуустал Монголын Хүүхдийн Урлан Бүтээх Төвийн 1 давхрын “Орд” галерейд олон нийтэд нээлттэй байх тул та бүхнийг хүрэлцэн ирж, тухлан үзэхийг урьж байна.
Хүүхдүүдийн зургийн бүтээлийн үзэсгэлэн 3 дугаар сарын 20-ны өдрийг дуустал Монголын Хүүхдийн Урлан Бүтээх Төвийн 1 давхрын “Орд” галерейд олон нийтэд нээлттэй байх тул та бүхнийг хүрэлцэн ирж, тухлан үзэхийг урьж байна.