Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны тэмдэглэлт 50 жилийн ойн хүрээнд “Японы поп соёлын өдөрлөг 2022” зохион байгуулагдав

2022/3/4
a Элчин сайд Х.Кобаяши, Гадаад харилцааны яамны Ази, Номхон далайн орнуудын газрын захирал Э.Сарантогос нар мэндчилгээ дэвшүүлэв
a Косплэй тэмцээний эрэгтэй төрөлд түрүүлсэн Эрмүүн-Уйлльяам
   2 дугаар сарын 26-ны өдөр, Корпорэйт зочид буудал Конвеншн центрт Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Японы поп соёлыг сонирхогчдын холбооноос зохион байгуулсан “Японы поп соёлын өдөрлөг 2022”-д Элчин сайд Х.Кобаяши оролцов.
   Элчин сайд Х.Кобаяши мэндчилгээндээ “Анимэ, манга, тоглоомоор дамжуулан японы соёлыг сонирхосноор Японы талаар илүү ихийг танин мэдэж, харилцан ойлголцлоо гүнзгийрүүлэхийг хүсэж байна” хэмээн дурдав. Харин Монгол Улсын Гадаад харилцааны яамны Ази, Номхон далайн орнуудын газрын захирал Э.Сарантогос “Өнгөрсөн жилийн 7 сард Япон, Монголын Ерөнхий сайд нарын уулзалтаар тэмдэглэлт 50 жилийн ойг “Япон, Монголын хүүхэд залуучуудын найрамдал, солилцооны жил” болгохоор санал нэгдсэн бөгөөд энэ арга хэмжээ манай хоёр орны хүүхэд залуучуудын солилцоог гүнзгийрүүлнэ  гэдэгт найдаж байна” хэмээв.  
   Тус өдөрлөгт Японы поп соёлыг сонирхдог 500 орчим хүүхэд залуус оролцож,  анимэгийн дууны тэмцээн, косплэй, манга зурах тэмцээн зэрэгт оролцон цагийг зугаатай өнгөрүүлөв.
a Косплэй тэмцээний эмэгтэй төрөлд түрүүлсэн Намуунзул
a Косплэйн хосын төрөлд түрүүлсэн Чинбат, Мөнгөндуулга
a Анимэгийн дууны тэмцээнд түрүүлсэн Одгэрэл
a Мангагийн тэмцээнд түрүүлсэн Чингүүний бүтээл