Дундговь аймаг дахь “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөр

2022/3/1
Засаг дарга Ц.Мөнхбат болон Элчин сайд Х.Кобаяши нар гарын үсэг зурж буй нь
Засаг дарга Ц.Мөнхбат болон Элчин сайд Х.Кобаяши нар гарын үсэг зурж буй нь
  3 дугаар сарын 1-ний өдөр, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Элчин сайдын өргөөнд, Япон Улсын Засгийн газрын 2021 оны “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих “Дундговь аймгийн Сайнцагаан сумын Эрдмийн далай цогцолбор сургуулийн засварын төсөл”-ийн буцалтгүй тусламжийн гэрээнд Элчин сайд Х.Кобаяши болон Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат нар гарын үсэг зурав. Уг ёслолын арга хэмжээнд Дундговь аймгаас сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг хүрэлцэн ирэв.
   Элчин сайд Х.Кобаяши энэ удаа хэрэгжүүлэх төсөл нь өнгөрсөн оны хавар Дундговь аймгийг дайрсан хүчтэй салхины улмаас үүссэн хохиролыг арилгахад дэмжлэг болно гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв.        
   Мөн Засаг дарга Ц.Мөнхбат, Япон Улсын Засгийн газрын уг хөтөлбөрийн хүрээнд өнөөг хүртэл тус аймгийн боловсролын салбарт үнэтэй хувь нэмэр оруулж ирсэнд мөн энэ удаагийн төслөөр тус сургуулийн 1531 сурагч болон 109 багш, ажилтан уг төслийн үр дүнг шууд хүртэж, улмаар тус аймгийн ерөнхий боловсролын сургуулийн нөхцөл сайжирч байгаад Японы ард түмэн болон Япон Улсын Засгийн газарт туйлын их баярлаж талархснаа илэрхийлэв. 
  Уг төслөөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын Эрдмийн далай цогцолбор сургуулийн дээвэр болон спорт заалыг засварласнаар тус сургуулийн эрүүл ахуйн орчин сайжирч сурагчдын эрүүл, аюулгүй байдлыг хангаж улмаар тухайн орон нутгийн боловсролын салбарт тодорхой хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.
Гарын үсэг зурсны дараах дурсгалын зураг
Уулзалтын үеэр